Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-04-09

2013.04.06


Нэг мэдэхэд  улаач болоод 6 сар болчихжээ. Эхний хэдэн сар эргэлзээ тээнэгэлзээгээр дүүрэн байсан ч ТОЧ-д бэлдээд  тоож байсангүй. Чуулган өндөрлөж өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх үйл ийнхүү эхэлжээ. Миний хувьд эргэлзэх бодлууд давамгайлж байсан тул үүнд анхаарлаа хандуулав. Эргэлзээ гэдэг буурлуудын шалгуур хэдий ч  биднийг тэсвэр хатуужилтай аливаа зүйлд нухацтай хандаж ухаажуулах гэсэн нэгэн сургалт юм. Би мэдэхгүй зүйлдээ үргэлж эргэлзэж байдаг. Тиймээс бага ч гэсэн мэдэн эргэлзээгээ тайлж нэг дүгнэлтэнд хүрэхээр зорьдог. Тэр дүгнэлт буруу байх үед дахиад л эргэлзээнд унадаг. Хааяа бүр ядаргаанд ормоор үе байдаг нь үнэн. Буурлуудын айлдсанаар бүгдийг олон талаас харж байж дүгнэлт гаргаж байхгүй бол төөрөлдөн буруу зүг рүү давхидаг. Энэ ганц надад биш бүх хүнд тохиолддог. Үүний нэг жишээ бол туйлшрал буюу хэт нэг талыг барьсан үзэл юм.
     Өнөөдөр өдөржин замбын үйлээ хийсээр сая л нэг буурлуудаа залахаар болж хуяглан суув. Толгой дээдэс буугаад мордож араас нь нэг танихгүй дээдэс заларав. Шинэ дээдэс биз гэж бодож дараагийн дээдэс удалгүй заларан учир юугаа айлдахдаа ах дүү арван гурван баатар бид бүгд өнөө гаригтаа заларна гэж айлдахад гэнэтийн гайхширалд орж орхив. Яг тэр үед яасан олуулаа буув яагаад бүгд над дээр буув гээд толгойн дотор дайн болох бодлууд толгойнд эргэлдэн учрыг лавлахад дээдэс түүхээ айлдаад мордсон билээ. Эл арван гурван  дээдэс тус бүр өөр өөрийн онцлог, зан чанар, эрдэмтэй болох нь буултын үед мэдэгдэж байсан. Дээдэс бүр нэгэн учрыг тайлан айлдав. Үүнээс нэгийг бичихэд 13-ын тооны учир бол ахуйд нөлөөлдөг аж. Одоо бодоход манай гэрийнхэн энэ тоотой холбоотой бололтой. Сургууль 13 гэрийн № 13 гээд цаашаа олон тохиол байна. Бас энэ жил 13ийн тоотой аж. Энэ тоо хүн бүрд зөв буруугаар нь ялгагдан сайн муугаар нөлөөлдөг хатуу тоо гэв. Нэг эхийн хэвлийгээс төрсөн ч балчир насандаа бүгд таран өсөж тал бүрийн эрдэм хураан төрсөн нутагтаа ирсэн гэв. Бие биендээ эвтэй найртай халуун сэтгэлээр хандах ах дүүсийн холбоо хэлэх үг сэтгэлээс нь мэдэгдэж байв.
     Өнөөдөрийн түүхээс гол зүйлсийг бичэе гэвэл хэдэн өдөр дамнан бичих бизээ (хэхэ). Дээдсүүдийн айлдсанаар блогдоо тэмдэглээд үлдээе дээ.