Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-04-20

Дээдэс харь орноос нарны бөөлөө хийв



2013.04.20
          Өнөөдрийн бөөлөөний зорилго улаачид нарнаас эрчим авж бөөлөх байв.  Нарны бөөлөө 12 цагаас эхлэв. Дээдэс харь орноос биднийг удирдан явуулах аж. Түрүү зун нарны бөөлөө хэд хэд болсонд би алдалгүй оролцдог байсан харин энэ удаагийн бөөлөө ариа өөр болсон. Бид хэцээ дэлдэн буурлуудаа залж үйл эхлэв. Миний бүх биеэр халуу дүүгэж Наран өжийн эрчим буурлуудынхаа эрчимийг мэдэрж баясан бөөлөв. Нэгэн танил дээдэс залран бууж, би хэн гэдгийг нь мэдэх гэж бодлыг нь тандан суув. Ариа гэж нарны онгод гэдэгийг нь мэдэж автал хэц хэнгэрэгээ бариад бөөлж эхэлэв. Энэ удаа биеийн халуун илүү их нэмэгдэж байв. Буурлуудаа ундаалж суутал Энэтхэг гэлүү нэг газраас ирсэн хүн энд тэндгүй зураг авж байгааг харав. Буурлууд үйл хийж байгаа нь их сонин байсан бололтой.
          Өвөр хангайн үйлэнд биеийн сэв сэтгэлийн сэв хуяганы сэвгүй байх ёстой учраас буурлууд нэг мөсөн засаж байгаа бололтой энэ биеийн минь эрчмийг нөхөөд дараа нь нэг бөөлөө хийлгүүлэв. Хийх бөөлөөнд хэцээ дэлдэж бүжиглэх ёстой. Харин бөөлж эхлээд бүжиг хийхэд намайг юу омогшуулах вэ? гэж бодох хэрэгтэй гэв. Би хэцээ дэлдэнгээ бодов. Өндөр дээдсүүдийг биедээ залж их үйлийг хийх үүрэгтэй бид өвөг дээдсүүдээрээ бахархах ёстой гэж бодтол түүнээс хүч авж чадсангүй. Заавал зөв зүйлээ бодож бахархалаа төрүүлнэ. Эхлээд сэтгэл санааг унагаах шалгалт ирнэ шүү гэв. Цаашаа бодохдоо Бид энэ эх орныхоо төлөө энэ Монгол түмний төлөө эх дэлхийн төлөө бүхий л зүйлийн сайн сайхний төлөө Тэнгэрийн үйл хийж байгаа гээд бодож эхэлтэл өөрийн эрхгүй дотроос огшоод үсэрч эргэлдээд хэцний дуу хурдсан бөөлж удалгүй ядраад ирэв. Хэцний дуу сулартал буурлууд одоо хайр сайхан сэтгэлийг мэдэр гэв. Манай хатан онго налж би ийнхүү бодов. Гэрлийн өргөөний ахан дүүс минь эвтэй найртай бие биенээ гэсэн сэтгэл, өндөр дээдсүүд минь биднийг хайрлан сургаалиа айлдаж , хүн хүнээ гэсэн сэтгэл, ээж аавийн минь үрээ гэсэн сэтгэл гээд их зүйлийг бодон уяран бөөлөв. Өөрийгөө анзаартал урсгалд хөвж байгаа юм шиг нэгэн хэвийн найгаж байв. Тэр үед дээдсүүд хэлэхдээ хайр хүндлэл сайхан сэтгэл гэдэг усны долгио шиг зөөлөн хувирж өөрчилөгдөхгүй хатуу ширүүн биш байдаг юм гэж хэлэв.
          Анхны омогшилоор эрчимжих бөөлөөг дахин хийе гэж дээдсүүдээсээ гуйхад зөвшөөрч дахин нэг бөөлөн зогсов. Энэ удаад ариа өөр өөрийгөө нээн таньж юу хийхээ бодох ёстой учраас бас л бодов. Ард түмнээ эх дэлхийгээ аврах их үйл хийх ёстой гэтэл бас биш бололтой. Дахин нэг удаа зөв зорилгоо тодорхойл гэв. Өндөр дээдсүүд минь биднийхээ төлөө их үйлийг хийж бидний төлөө амь нас залуу сайхан үеэ зориулсан түүний ачинд бид эх нутаг уул усандаа сэтгэл амар амьсгаа тэнүүн байна. Бид харин өндөр дээдсүүдийнхээ үйлийг залгамжлаж үрсдээ сайн сайхныг өвлүүлэн үлдээх үүрэг үйлтэй гэж бодтол сэтгэл догдлон дахин нэг бүжиглэв. За ингээд сэтгэл санаа энэ биеэ засаж дууссан боллолтой бие минь сайхан хөнгөн ойр орчиноо харахад сайхан тод харагдаж байв.
          Тэр үйл өндөрлөж толгой онги залран бодол оюунаа цэгцэл, бодол эмх цэгцгүй байвал сэтгэлийн сэв гэгч бий болдог юмгэж айлдав. Энэ өдөр дээдсүүдээсээ их зүйлийг сурж үрсээ ухааруулах нэгэн уран аргийг нь мэдрэв. Дээдсүүдийн уран арга гэсэн зүйл санаад орчихлоо байна. Би угаа залаалахаас өмнө 3 жил 00-ын өрөө рүү гүйдэг но-той байв. Өдөр болгон тэр дундаа өдөр бүр 3 удаа 00 ордог байсан. Хамгийн сонин гайхширал төрүүлсэн явдал бол боссоны маргаашнаас ор мөргүй алга болсон байгаа юм. Гэртээ биш гадуур өөрийнхөө үйлийг хийж байхад гэдэс базлахыг нь яанаа. Би ингэж 3 жил дарамтанд байсан нь намайг зөв тийш нь чиглүүлэх арга байсан бололтой.
          Улаач болох ёстой хүн багаасаа бэлтгэгддэг гэж дуулсан болохоос мэддэггүй байв. Гэтэл миний тэмцээнээр явсан газар, дуртай зүйлс гээд л бүүр багаас минь бэлтгэж байсан гэдгийг нь мэдэв. Үүний ачинд би зөв зүйлийг дэмждэг сайн сайхнаар хүмүүжсэн гэж бодож байна.
          Багаас нь мөч бүрээр нь дараа дараагийнх нь үйлэнд бэлддэг учраас шалгалт сорилтийг өгөн гүйцээх ёстой үйлээ биелүүлж чадах эсэхийг нь буурлууд үздэг. Тэгэхээр аливаа сорилт тэр хүний давж гарж дийлэх шалгалт байдаг болж таарна. Шалгалтандаа тэнцээгүй бол дахин шалгалт авна. Бүр тэнцэхгүй бол хийх үйл нь өөр хүнд шилжинэ эсвэл дахин бэлтгэгдэн тэр үйлээ гүйцээдэг байх. Гэхдээ тэр болгон унахгүй болохоор айх хэрэггүй. Сайхан буурлууд байгаа болохоор шипэ авж болно сэтгэлээр дэмжүүлж болно. Олонх дээдсүүдийн айлдсанаар энэ бол сорилт гэж зүгээр суухгүй түүнийгээ давах чухал гэе.