Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-04-30

Цэцэн хайрхан

Манай сургуулийнхан Цэцээ гүн хайрхан руу явах болов. Манай ангийнхан гуйх нь гуйж загнах нь загнасаар намайг яваарай гэж ятгав. Бүтэнсайнд бөөлөө болох талаар зар постлогджээ. Манайхны ихэнх машины дугаар таардаггүй өдөр байсан тул явж чадсангүй. Хагассайнд Цэцээгүн рүү явахаар шийдэж өглөө эртлэн босоод юм хумаа бэлдээд хөдлөв. Энэ бичлэгийн нэр нь Цэцэн хайрхан гэсэн учир нь би цзамдаа Цэцээгүн хайрханы талаар бодож байтал хайрханы нэр Цэцээ хайрхан гэж Дээдсүүд хэлэв. Цэцээ хайрхан гэнээ гэж асуутал биш Цэцэн хайрхан гэв. Дээр үед Цэцэн хайрхан гэдэг байсан бололтой. Одоо үед Цэцээгүн нэртэй болсон биз гэсэн дүгнэлтэнд хүрсэн. 
За тэгээд машин түгдэгч чих тагларсаар хийдэд ирэв. Энэ өдөр нар  шараад цас орж дааруулаад бороо орж норгов хэхэ. Уулын цас хайлж шинэхэн бороо орсныг ч хэлэх үү ус урсах болов. Энэ хайрхан лустай холбоотой хайрхан бололтой мэдрэмж төрж байсан. Дээшээ оргилд нь гарахын тулд 6 км мацдаг тул уулын бэлээс нь сүү өргөн Лус Савдаг Эздээс нь өршөөл эрэв. Багштайгаа Тэргүүнд нь явсаар ашгүй нэг Цэцэн хайрханы өмнө тулж ирэв. Цааш явах гэтэл Төрийн тахилгат хэсэг үүнээс цааш явах хэрэггүй гэсэн тул тэндээ үлдээд хүмүүсийг ажихад Оргил дээр орилж чарлаад нэлээн дэггүйтэж байв. Би нэг үйлтэй бололтой миний хажууханд хавтай хад байв. Тойруулаад устай хүн амтанаас зайдуу замаас модоор таглагдаад харагдахгүй газар байв. Тэр хадан дээр Хайрхан өөд харан суухад яг нэг тухтай олбог шиг байв. Хэрэг болж юуны магад гээд хуураа авч ирсэн нь хэрэг болжээ. Эхлээд хуурдаж сүүлд нь буурлууд налан нэг үйл хийв. Нөгөө мэдэхгүй хэлээр дуулж, ярьсаар сүүлд нь ариа гэж буурлуудын захьсанаар хайж олсон ганц мөнгөн бөгжөө тайлаад шидчихэв. Энэ үйлэнд хэрэглэх байсан биз. 
Дуусаад хадыг тойрсон уснаар авхуулж цүнхлүүлэв. Улаач хүний буглааг гаргахад дэм болох рашаан гэж суулд учрыг нь буурлуудаасаа мэдэж авсан. 
Миний хийсэн үйлс зөв үү буруу юу гээд эргэлзээ сэтгэлийн шанлалаар дүүрсэн энэ биеийн минь тэр бугласан зүйлсийг үгүй болгож чадах болов уу гэж өөрөөсөө асуугаад тэр рашаанаас хүртэв. 2 хоног өнгөрч хичээлийн завсарлагаанаар бодно: 
Юуны учир сэтгэл байнга түгшүүртэй байна вэ гэж гайхаад анхны мэдэрсэн үеэ санахад угаа аваад удаагүй мэдрэмжээ хөгжүүлж эхлэх үеэс үүсэлтэй. Цаашаа лавшруулан бодсоор ашгүй нэг хэдэн сар асуусан асуултаа олов. Хэдий би Угаа залаалаад буурлуудаа залсан ч гэсэн Ээжийн хүү Аавийн хүү нэгэн гэр бүлийн гишүүн тийм ч учраас гэрийнхэнтэйгээ холбоо харилцаагаар нэг өрх болж байгаа билээ. Зөвлөх удганы маань хэлсэн "Ар гэрийнхэн улаач хүний хамгийн том баталгаа" гэсэн үг энэ үед санаад орсоны ач. Хичнээн өөрийгөө засаад болдоггүй байсны учир бас гарч ирж байна даа. Дээдсүүд минь гэрийнхэнд засал хийсэн учраас санаа амраад мартчихжээ. Надад үүнийг сургаж мэдүүлэх гэж хэдэн сар зовоосон аж. Бас засал хийхэд ар гэрийн субэктүүдийн нөлөө их. Заслын дараа сатгэл санаа сайхан болж тодорхой нөлөө үзүүлсэн байх ёстой. Харин түүнд засал хийлгэж байгаа хүний итгэл зүтгэж хамгаас чухал. Бодох тусам Сэтгэлзүйч зөнгийн учрыг мэдэж авч байна.
Бид цаашаа улам улам хөгжин дэвшиж Гэгээрэлд зоригдох хэрэгтэй