Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2014-12-14

Өөртөө хэлэе

Би шаналж суудаг нь биш.
Шантралгүй зүтгэдэг нь шүү.
Зорьсон зорилгодоо хүрээд
Зэргэлдээх матгаалд ташуурдаг нь биш.
Хамраа сөхөж хоосон хөөрдөг нь биш.
Учир зангилааг нь мэдэж
Газарт дүртэй болгоход шамддаг нь шүү.
Газарт буулгаж ирээд гандуулахгүй арчилдаг нь шүү.
Мэдлэгийн хураар тэтгэж ургуулдаг нь шүү.
Ургуулсанаа тогтоон барих андуудтай шүү би.
Үр шимийг нь хамтдаа хүртэх МОНГОЛ эр хүн юм шүү.

2014-12-14

Эр амгалан бол гэр амгалан
Эцэг буурьтай бол элэг халуун
Эр бат байвал
Эмийн заяа өндөр
Үрс олон балчир нь тавлаг
Үйлийн тодыг эр эхлүүлбээс
Үнэний замдаа бат
Эрийн заяа өндөр аваас
Эмийн заяа хамт
Хатан заяа түшвээс
Хаан заяа өндөр
Хатан заяа тулваас
Хаан заяа хат
Тулах тулгуур болвоос
Түшиг тулгуур болно.
Эр эм заяа батживаас
Үрийн заяа бат
Үрийн заяа бат болвоос
Нэгдэл бат оршино.
Үнэний замд төвөг үл болно.
Үлгэр туульсад мөнхрөн үлдэнэ.
Эрийн хиймор бадрах аваас
Эмийн заяа тогтоох нь зүй
Үрийн заяа холбох нь зүй
Эрийн хиймор гундах аваас
Эр өөрөө сэрэх зүй
Эм эрээ сэрээх зүй
Учиг эхлэх нь эрийн үүрэг
Учиг үргэлжлүүлэх нь эмийн үүрэг
Үүргийн үр дүн нь үрийн заяа
Үр дүнг өвлүүлэх нь үрийн үүрэг
Эрс нь эм шиг аваас улс мөхнө.
Эмс нь эрсдээ итгэхээ болих аваас улс үгүйрнэ.
Үрс нь үл тоогдвоос ирээдүй үгүйрнэ.
Үлгэр үл сонсвоос үнэний итгэл холдоно.
Эрс нь эрс шиг аваас улс бүрдэнэ.
Эмс нь эмс шиг аваас улс үлдэнэ.
Үрс нь үлгэрт бойжигдовоос улс үргэлжилнэ.

2014-11-12

Буруу алхам хийчихжээ.

Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр зүтгүүлээд л шавраас гарах хэрэгтэй бололтой. Эхнээсээ төлөвлөгөөгүй ажил эхэлчихээр алдаа гаргах нь их юм. Үр дүн нь муугаар гарах вий гэж эмээнэ. Гэхдээ юун дээр алдсанаа мэдвэл дараа дахин алдахгүй байхад дэмтэй юм байна. Хэрвээ тэгээд алдахгүй зөв явж сурчихвал өмнө нь алддаг байснаа санаж байх нь чухал юм байна. Ахиц дэвшил гаргаж чадсанаа бодож, ахин урагшлахаа тооцон алхамаа хийвэл дээр гэж бодогдоно. Гэхдээ хүнд яах аргагүй буруу ойлголт өгчихөөд байдаг тал бий. Буруу ойлголтоо засахын тулд дараагийн үйлдэлдээ анхаарах хэрэгтэй гээд хичээх болов. Өөрийгөө нэг тайвшруулж бодох юм бол алхаж байгаа нь ядаж хөдөлгөөн хийж байгаад бололтой хэхэ. Хэдий ухаантай, мэдлэгтэй, эрдэмтэй болсон ч гэлээ анх ямар байснаа, хаанаас эхэлсэнээ байнга санаж явсан нь дээр бололтой гэж толгойнд буув.

2014-11-05

Үлгэр

Эрт цагт юм гэнэ
Эгэлхэн нэгэн хүү байжээ
Онон мөрний хөвөөнд
Оршин суудаг нэгэн отогт
Өөрийн үүргийг биелүүлэн
Өрөөл бусдад дэмнэн
Өвгүд эмгүдээ хүндлэн
Өргөн хотолдоо тустай
Ижий аавдаа дэмтэй
Ирэх улиралд бэлтгэлтэй
Эргэн нүүж сууж
Эргэх амьдралд жаргалтайгаар
Эрхэм сайныг мэдэлцэн
Элгэмсэг аж төрдөг байжээ
Эр биеэнд хүрээд
Эхнэр авахаар морджээ
Гурван голын бэлчирт
Гурамсан суудаг нэгэн отог
Ган зуд болсон ч
Гарзгүй гардаг домогийг сонсжээ.
Учир юуг лавлан асууваас
Уран хатдын ухааны хүчинд
Урагшгүй төвөг бүхнийг
Ур сийлэн давдагт байжээ
Удам залгах хүү
Ухаант хатдын отогоос
Эхнэр авч сууваас
Эхлүүлсэн үйл нь бүтэж
Эрсэн зүйлс нь олдож
Удам угсаа нь мандаж
Их үйлэнд учгийг гаргаж
Улс орондоо ихийг бүтээдэг гэх
Алдарт нэгэн домгийг сонсжээ.
Ахуй энэ отогоос
Олон эрс эхнэр авах гэж
Тал бүрээс ирдэг тул
Таван шинжийг бүрдүүлж
Эрийн гурван наадамд
Эр бяраа үзүүлэн
Эрч хүчээ харуулан
Ухаан юугаа үзүүлэн
Эхнэр болох хүнээ сонгодог байжээ.
Учир юуг мэдсэн хүү
Хурдан хүлэгийн эмээлээ
Хүрэн азрагандаа тохоод
Хүнс усаа базаагаад
Холын аянд гарчээ...

2014-11-05

Өргөн мөрөнг сүлжин сүлэлдэн
Өндөр уулсыг даван тууланхан
Ихэс дээдсээ хүндлэн бишрэнхэн
Илч дулааныг эвлүүлэн оршино

Үндэс язгуурын омогшил бүрийг
Үлгэр туульсад мөнхлөн байж
Хайрын учиг холбоог
Харанхуй ертөнцөд гэгээ болгон

Мөнхийн үнэнийг таниулан байж
Мөрөөдөл гээчийн дахин түгээж
Орчлонд наранг мандааж
Огторгуйд тоос чийг цогцлоон

Өөриймсөг дотно харьцааг үүсгэж
Өрөөл бусдыг эгнээндээ нэгтгэн
Ирэх ирээдүйд Ир-ээ хурцлан
Итгэлээ тогтоон элчээ зарнам

Үүрэг хариуцлагийг ухааран байж
Үнэн гээчийн танин ухаарч
Хүйн холбоог дээдлэн хамгаалж
Хатан СУУ-г бишрэн таниму.

Манлайлах нэгний уухай дуунд
Мартамгүй сануулах СУУ-г шингээж
Ил гарах дүн бүрийг
Илэрхий ихээр тооцоолон таниулму.

2014-11-03

Бодол

Бодол гэж юу вэ? Бодсоноороо ямар ашигтай вэ?
Ер нь юм бодож толгойгоо гашилгаж байхаар сайхан бэлэн юман дээр амьдраад бусдын хэлсэн юмыг сураад, хүний хэлсэн үгээр яваад байвал биед болоод тархинд амар юм биш үү гэж бодогдоно. Тэгсэнээрээ би гэдэг хүн хэн нэгнийг дагагч, өөрийн толгойгүй болно. Зүйр цэцэн үгэнд “Бусдад даатгавал буруутна” гэдэг үг бий. Тэгвэл би юм бодохгүй байснаараа бусдад бүгдийг даатгаад биеэ сул тавьчихаж байгаа болно. Гэтэл төгс хүн гэж байдаггүй гэжээ. Нэг хүнд итгэлээ гэхэд дагаж явсан хүн маань алдаад буруу тийшээ зүгэлвэл яах вэ? Би бодоогүй болохоор хамт дагаад л явна. Тэр хүн миний мэдэхгүйг мэдэж байгаа болохоор би дагаж байгаа. Тиймээс надад бодоод байх шаардлага байхгүй ингэс гээд явж байхад болно гэхэд нэг өдөр буруу гишгэсэн алдааны үр дүн нь тэр бид хоёрт муугаар гараад ирвэл яах вэ? Хэний буруу вэ? Алдадгүй хүн гэж байдаггүй гэдэг болохоор тэр хүний алдсан нь буруу биш өөрийн гэсэн бодолгүй явсан миний буруу болно. Тэгэхээр би бодох шаардлагтай юм байна. Өөрийн гэсэн бодол нь өөрийн байр суурийг илтгэж байгаа бололтой. Яагаад гэвэл миний бодол ил гарахдаа хамт олны шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлөх юм. Тэгвэл би бодолтой байснаараа өөртөө эзэн болно. Эзэлсэн нэгэн байр суурьтай байна.

Хэрэв бодож байж хийдэг бол бодолтой Монгол хүн. Мэдэхгүйгээр хийж байвал өөртөө итгэлгүй байгаа шинж. Итгэлтэй байхын тулд мэдэх гэж би бодно. Бодсоор байх болно. Бодлыг минь няцаасан ч би дахин бодно. Бодол минь зөв гэдгийг баталвал хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлсэн бол үр дүнг нь гаргана. Гарахгүй бол дахин бодно. Дахин үйлдэл болгоно. Үр дүн нь гарвал энэ миний амжилт, тархиндаа олсон ололт болно.

Тэгвэл бодол гэдэг нь нэг талаараа үр дүнгийн учир, шалтгаан болов уу?

2014-10-29

2014-10-29

Хөх мөнх тэнгэртээ
Хөхрөх заяаг гаргасан
Хөх өвгөдийн ивээлт
Хөх толбот үрс бид

Хүмүүн заяаг аврах
Хүй элэгсэгээ хайрлах
Хөрст дэлхийгээ оршоох
Хөр их үйлтээ билээ

Наран ээжийнхээ ивээл дор
Саран ээжийнхээ ачлал дор
Их үйлэнд зорьсон бид
Ил гарах ухаанд суралцаж

Итгэл сэтгэл зүтгэлээ
Энэхэн замбдаа буулгаж
Эргүүлэн тойруулан түгээж
Илч дулааныг дэлгэх билээ

Ир хурц байж
Итгэл гүн байж
Ар бат байж
Ачлалт үйлэндээ зориму

Мөн чанарыг таниж
Мөнхийн үйлээ мэдэж
Мөрөөдлөөр жигүүрлэн
Маргаашийн төлөө өнгөрснөө өнөөдөр байгуулдаг өвгөдийн улс билээ.

Мөрөөдөл гээчийг мэдэж
Мөнхийн зүйлийг таниж
Эрдэм ухаанаа цэгцэлж
Ирэмгий зоригоор бадарч

Зүй тогтолыг ухаарч
Зүг бүртээ түгээж
Түмэн учгийг таниж
Төгөлдөр авъяасаа таниулж

Түвшин сайханд зорьж
Түүх үүхээ мэдмү
Тал газартаа тэнүүн амьдарч
Тавилан юугаа эдэлмү

Тарсан түүхээ нэгтгэж
Тараасан үрсээ цуглуулж
Зүг зүгийн ааиий дор
Зөвшрүүлэн бадрах билээ.

Өндөр үйлсийг залгуулж
Өвгөд дээдүүдээ хүндлэж
Өв сангаа хурааж
Өвлүүлэн үлдээх билээ.

2014-10-21

2014-10-22

Уянга дэлгэрэх намрын сэвшээнд
Уяхан сэтгэл минь догдлон баясана
Уйтгар гуниг байлаа гээд
Уран үгсийн утгийг л нэмнэ

Урьдаар алдсан алдаа бүрээс
Утга учрыг танин мэднэ
Уулаглан довтлох өдөр байхад
Араа харан тунгаах өдөр бас байна

Гэгээ болсон дурсамжаа санахаар
Гэгэлзэх сэтгэл минь дотроос гэрэлтэнэ
Ганцхан наран ургаж шингэдэг шиг
Ган сэтгэлд минь чи минь ганцхан

Уудам талыг ширтэн байхад
Уужим агаараар цээжээ дүүргэхэд
Урьхан хонгор салхийг нь мэдрэхэд
Алаг зүрхэнд минь хайр бялхана

Хосгүй хоёргүй сэтгэлээр угтаад
Хонгор сэвшээнд хайраа илчилнэ...

2014-10-09

Ажиглах

          Хүний зан чанар нь үйлдлүүд дээр хэрхэн гарч ирдэг талаар дүгнэлт хийлээ. Зан чанарын цөм нь ямар байна. Сонирхол, сонсдог дуу, хичээл зүтгэл хийж буй бүх үйлдлүүд нь  түүнтэй холбогддог. Үндэснээс навч цэцэг ургадаг шиг эд бүгд холбоотой байна. Жишээлбэл сонсох дуртай дууг авч үзэе. Ямар дуунд дуртай, сонирхолтой байна түүгээр нь дотоод сэтгэл нь харагдаж магадгүй юм.
          Харин энэ нь судар дээр юу гэж өгүүлэгдэж байгааг хайв. Алтан судрыг нэг талаар зүй тогтол гэж хардаг. Тиймээс бүхэлдээ ухаан юм. Ухаж, гаргах хэрэгтэй.
          Үндэс гэдгээр авч үзвэл үндэснээс иш, цэцэг, навч ургана. Тэгвэл тэр навч цэцэг нь ил гарч буй үйлдэлүүд бөгөөд үндэснийхээ шинжийг агуулж байдаг. Ил гарсан хэсэгүүд биднийхээр үйл хөдлөл гэж сэтгэвэл хүний зан чанар үйлдэлийг харж мэдэж болох юм. Нэг үйлдэл л хүнийг тодорхойлох тодорхойлт болж өгдөг. Харин БууЭрЭл-үүд хүнийг бүхэлд нь мэдэхгүй харин тодорхой нэг чиглэлд бол мэдэж болно гэж хэлэв. Энэ хүн Анд болох уу? Багш болох уу? Хань ижил болохоор хүн үү? Эсвэл ажил үйлэнд хэрэг болох хүн үү? гэдэг нийцлийг тооцоолж харж болох юм. Тэгэхээр нэг зурхайн ухаан болоод байх шиг санагдана. Харилцаан дээр үзүүлж буй ихэнх хариу үйлдлүүд төстэй байдаг. Жишээ нь яриа уйтгартай байх, ойлгохгүй байх, тулгамдах зэрэгт нүүрний хувирал, харц гээд төстэй өөрчилөгдөнө. Үүнийг таниж ялгаж ойлгож сурна гэдэг сэтгэлзүйч эрдэм гэж бодно. Энэ хувиралуудыг уншиж сурах чадвар хүмүүсд суусан байдаг тэр тусмаа эмэгтэй хүмүүсд илүү ихээр байдаг гэж ээ. Зарим хүмүүсийн дуртай дуунд нь би дуртай болчихсон байдаг. Ижилхэн сонирхолтой хүмүүс яриа санал бодол дээр нийцэх нь магадлал их. Бас ярианы хувьд ойлголцоход дөхөм болох юм.
          Судар дээр энэ талыг харьцах нь үг, дохио, харц, уриа, хариу тав гэж бичсэн байдаг.  Харц гэвэл үл тоосон харц, үнэмшилтэй харц, дөлгөөн харц, баясгалантай, нууцлаг гээд л эл бүгд хүн таних тодорхойлт болно. Гэхдээ харцны цаана юу нуугдаад ямар төрх байна вэ гэдгийг харах чухал. Дулаан харц цаанаа өөр байдаг, Хүйтэн харц ч өөр. Нүд бол хүнийг харах толь гэдэг. Үг нь хүнийг илэрхийлэх нэгэн хүчин зүйл юм байна. Асуулт асуугаад хариултаар нь түвшин, хандлаг зэргийг мэдэж болно. Үгээр хүнийг алж болно аварч болно гэдэг дээ. Харилцааны чухал зүйл нэгэн хүний хэлсэнээр хэл гэдэг бол ойлголцлын дүр болно. Тэгвэл дүр гэж юу юм бэ? гэхээр нэг зүйл санаанд бууж байгаа биз? Тэр нь дүр болоод байх шиг байна. Тэгэхээр үг гэдэг нь тухайн зүйлийн дүр болно. Үгс нийлээд өгүүлбэр болно. Өгүүлбэр, үгс нь хүний сэтгэхүйг илэрхийлэх түлхүүр болж байна. Дохио гэдэг нь долгион байж болно. Үгээр нь хөөвөл Дохь Ой. Дохь гэхээр мэдэгдэх гэсэн утгатай. Ой гэвэл хүлээж аваад иргүүлж мэдэгдэх ойлт болж байна. Товчхондоо бол үг хэлэхэд эргүүлж үзүүлж байгаа хариу үйлдэл болно. Дохио утга илэрхийлдэг. Тэр утга нь хандлаг, бодлын илрэл. Харин уриа гэдэг бол урдаа тавьж буй бодол байж болох юм. Тэгэхээр үг хэлнэ, хүлээж авах нь дохиогоор илэрнэ, харцны өөрчлөлт харагдана, уриа буюу өөрийн бодлоо хэлж хариулна. Хариуд нь бодлыг нь тунгаана, харцны өөрлөлтийг нь ажина, дохиог боловсруулна, бодож боловсруулаад үг болгож хэлнэ. Нэг талаараа харилцааны дэрлэн дөрлөн гэдэг арга барил гарч ирж байна.
          Эргээд биеийн хэл рүү ороё. Энэ зуунд биеийн хэлийг шинжлэх ухаанаар судалдаг болжээ. Бизнес, харилцаа, хүмүүсийн анхаарлыг татах, тэр бүү хэл эсрэг хүйстэнээ урхидах аргад ч ашигладаг юм байна. Нэг сонирхолтой ном олж уншив. Түүн дээр хүн төрөхөөс хийж сурсан дадал зуршилаа харилцаан дээрээ гаргадаг гэж бичжээ. Бид нийхэмшсэн хүмүүс тиймээс ийм нийтлэг үйлдэлүүд бий. Энэ үйлдлүүдийн ихэнх нь байгалиас заяасан араншингаас үйдэлтэй аж. Тэгэхээр энэ үг нь судар дээр байдаг бүх зүйл амь зуулгаас эхлэлтэй гэдэг санааг гаргаж байна. Нэг жишээ дурдахад бид биеэ хамгаалахын тулд гараа ашигладаг, юмны ард нуугддаг. Энэ нь боловсронгуй болсоор элгээ тэвэрч зогсох урдаа юм барих зэргээр илрэрдэг болсон байна. Худлаа ярьж болохгүй гэсэн нийтлэг байдаг учраас хүүхдүүд амаа таглах үйлдэл хийдэг. Энэ нь нас ахих тусам өөрчлөгдөж гараа амандаа ойртуулах, хамраа оролдох жишээ. Бид өөрсдөө энэ үйлдлийг хийдэг учир бусад хүмүүсийн санаа, үзэл бодол нь толгойнд бууж уншигддаг бололтой. Үүний гол нь ажиглах гэдэг дээр байгаа юм. Ажигч гярхай байх нь харж байгаа зүйлийнхээ цаад талын буюу гүнийг нь харахад дөхөм биз ээ. Бас багахан хүчээр ихийг хөдөлгөх аргыг харах чадвартай болно. Энэ нь үйлдэл дээр ирэхэд анзаарагдахгүй жижигхэн үйл хөдлөл хүний бодол санааг таамаглах боломжийг өгдөг.
          Үзэл бодолын илрэл нь үйлдэл дээр гардаг бол эсэргээрээ үйл хөдлөл нь үзэл бодолд нөлөөлж болох ажээ. Өвгөдийн агуу ухаан үүн дээр гарч ирж байна. Багаасаа л эрхий хуруугаа битгий амандаа хий, битгий гараа салаавчил гэдэг үг сонсож өссөн. Одоо бодоход энэ үйлдлүүд нь хүнийг муу зуршилд хөтлөх үр нөлөөтэй байж. Гараа амандаа хийх нь эхийхээ хөхийг хөхөж тайвширдаг байсан үеийн зуршил юм. Нас ахих тусам энэ нь тамхи татаж тайвширдаг зуршилд хүргэх магдлал өндөрсдөг аж. Гараа салаавчилах нь их зантай болж өсөх аюулыг дагуулдаг. Тиймээс үйлдэлүүд дээрээ анхаарах чухал юм.
          Алтан судар нь олон мянган жил амьдран оршиход тохиолдож буй зүйлсийг ажигласны үр дүнд олж харсан зүй тогтолуудыг харж түүний үндэсийг өгүүлсэн нь харагдаж байна. Гэхдээ цөөн үгэнд багтааж бичсэн хайхамшигтай.

Наран ургах

Ерөөл энэрэлийг түгээх наран
Ертөнц дахинд нэгэн өдөр эхлүүлэн
Илчит туяагаа илгээн илбэн
Ирэмгий зоригийн галыг бадраана.

Хайр зүрхэнд минь мэдрэгдэж
Халуу дүүгэх эрчим сэтгэлээс гарч
Энэхэн дэлхийд гэгээ нэмэн
Эрч хүчээр тэтгэн баясгана.

Өнө эртний өвгөд дээдсүүд
Өнөөдрийн наранг үрс минь үзээсэй гэж
Өөрсдийн биеэ золин байж
Өвлүүлж үлдээсэн газар дээр
Тэтгэх наран элчийг мэдэрч
Тэнхээ аван тоос хөдөлгөж явна бид
Түүгээрээ бахархаж явна бид
Түүчээгээ дамнуулан явна бид
Тэнүүн сайхнаар ургах наранг угтана бид
Түүх бүрээсээ суралцан урагшлана бид.

Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгална
Цэлгэр талаа нүдээ баясган харна
Уужуу ухаанаар эл бүгдийг учиглаж
Утга төгөлдөрөөр бодолдоо сийлнэ

2014-08-23

Болзол

Нартайд ч
Сартайд ч
Одтойд ч
Үүлтэйд ч
Бороотойд ч
Цастайд ч байсан
Нэгэн өдөр ирээд
Нэгэн утгийг хүүрнээд
Нэжгээд зүйлийг бодуулах
Эхлэлийг тавиад
Эргүүлж харуулах аваас
Энэхэн дурсамжаа би санаад
Эргүүлэн мөчүүдээ дахин санаад
Тэрхэн мөчүүдийг дахин ирнэ гэж
Тэрүүхэн тэндээ догдлоно оо.
Он жилүүдийн заагаар мартагдах
Онцтой онцгүй хэсэгхэн хугацаа гэж үү?
Он жилүүд өнгөрөх тутам
ОЛЗ-оо гээжээ гэж харамсах вий
Огторгуйд эрээд ч оломгүй бол яана вэ?
Хэлсэн хэдхэн үгс
Хэнхэрцэг цээжийг минь нэвтлэн тусахад харамсав.
Хийсэн үйлдлээ буцаахыг хүсэв.
Ухаан юугаа заран байсан ч
Урагшлаагүй бол яана вэ.
Утгагүй санагдаж
Урам үгүй болоод
Цаашид ч тийм байвал яанам бэ.
Цаг ирэх бүр гээсэн зүйлээ олоогүй мэт
Эрин эрсээр баймааргүй тул
Эртнээс сураглая гэж сэтгэв.
Эсвэл буруу сэтгэсэн бол өршөө.
Энэрэл хайраа түгээ.
Нэгэн утгаараа ОЛЗ болох ч
Нөгөө талаараа ИЛЧ болж буй билээ.
Наран цацраг мэт дулаанаа
Над дээр тусгаж буй билээ.
Санаа минь зовов ч
Саад байгаад нэмэргүй нь
Гээгээд ирсэндээ харамсаж
Иргээд олохийг хүснэм.
БОЛОМЖ байвал
Бат атгая
Амлалт юугаа биелүүлэхэд
Алслагдсан болохоор яанам бэ?
Харанхуй шөнөөр дөхүүлнэ гэх
Хэлсэн үг яанам бэ?
Хэзээд санаа зовниход
Мэдээ үгүй тул яанам бэ?
Хазаарлаад суусан ч
Тэнхээ хүрэмгүй тул яанам бэ?
Үйл үйлэнд дэм болох
Өөрийн тэнхээнд хүч нэмэх
Хөдөлгөгч гурван том хүчнийхээ нэгийг гээчихжээ.
Тулгын гурван чулууны хоёрт
Тогтоох нь бэрх байнам.

Иргэж ирэхээргүй одоогүй бол
Энд дэлгэрэх цэцэг болвол
Элгэн нутагаа чимэх чимэг болж
Энэхэн байгальдаа өнгөө нэмэх
Эгэл яруу аниртан болоод
Их цэцгийн үрээ түгээж
Их газрийг гэгээрүүлэх
Эн болооч...

Зоригдохуй

Өр зүрхнээс минь хайлах
Өнчин хэдэн үгсийн мутарлахад
Өчил өчих мэт санагдах ч
Өрөөл нэгэнд дэмнэх үгс билээ
Хуй салхи эргэлдэж
Хуйларсан олон бужигнахад
Тогтож үлдэх буурьтан
Тогтоож үлдээх цөм нь болдог
Андуурч харсан он жилүүд
Ард үлдсэн үйлийн цулдал бүр
Үнэгүй болох тэр цагийг
Үтэр өнөөдөр сануулах
Ухаан юуг зарах
Урлах сэтгэхийг эхлүүлэх
Урьдид үргэлжлэхийн торниулах
Наран боловсролоор жигүүр хийх
Нэгэн намар эхлэх буйд
Насан тэгшээр хэлэлцэж
Нүүрэн танил нөхдөө
Батаар ухааруулах
Балгыг арилгах
Өөрийн сайныг
Өөрийн давууг бэхжүүлж
Өрөөлөөс өөрийн гүйцээлтийг үзэн
Суу ухаанд суралцан буйд
Сэлгэх ухааныг олон
Сэтгэх аязууд уянгалан
Уран яруу үгс
Сэтгэлийн эгшиг болон цогцлохуйд
Цомирлог юугаа дэлгэрүүлж
Цогц бүрийн аялгууг бүтээж
Тоонон хээнд шингээсэн
Тогтоосон олон түүхийг ухаж
Онцлолсон үйлийн утга бүрээр
Олом бүсээ уялгалагдаж
Онож үйлдэх тавиланд
Орчлонд ИЭ КҮ түмний нэгэн
Өөриймсэг дотно олноос манлайлж
Өмөг түшиг болох учир
Бичиглэл бүрээ нягтлах болоод
Бүрэн дүүрнээ ажин буйд
Итгэл сэтгэл зүтгэлээр жигүүрлэн
Ир Эр Ур гурваа бөхлөн
Ирээдүйн чигээ өнгөрснөөр одоо гаргахад
Холбоос болж өгөх бөлгөө.
Сэтгэл нэгэн андууд
Сэлгэх ухаанд нүүхэд
Сэрэх андууд нэгдэж
Нягтрах бүхэн нягтарч
Ариун итгэлд дунд дэлбээлэн дэлгэрч
Үр жимсээ өгөхүйд хэмэн болж
Хүй элэгтэн бүрс Түвшин сайханд Зоригдохуй