Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2015-01-27

Амьдрал гэж юу вэ?
Хэсэгхэн жаргалыг зовлон дундаас хайж олохыг хэлэх үү?
Хэрэг болох нөхдөө өөрийн бяцхан орон зайндаа оруулан
Хэрэгцээ сонголтоо хамтаар хийн зайгаа тэлж
Хөрсөн дээр оршихыг хэлэх үү?
Хайрыг эрж хайж олчихоод
Хэлж чадахгүй байж байж
Хэзээ нэгэн цагт хэлсэндээ догдлон баярлах тэр мэдрэмж үү?
Үхэл, зовлон ирэхэд сэрж сэтгэж давах нь уу?
Үерхэл нөхөрлөлд өрнөх тэр бүхэн үү?
Хамгаалах хайрлах тэр бүгд үү?
Амьдарвал амьдарсан шиг амьдар!
Үхэл давж амьд яваа юм бол
Үнэн юу гэдгийг мэд! гэх юм.

2015-01-18

Ололт зорилт

Хэзээ гэдэг хүлээлтээр дүүрэн
Хэрэгтэйгээ хийх бэлтгэлээр дүүрэн
Хэн нэгний үгээр бус
Хүсэл зорилгодоо тэмүүлэн зүглэн
Хүрэх газартаа очих гэж
Хүч нийлэх андууддаа үнэнч.
Заяа тавилангаа тосон угтаж
Замын бартааг даван туулж
Зогсохгүй ахиж тэмүүлнэ, зүглэнэ.
Өрөөлийн үгийг үнэтэйд тооцож
Үдшийн бүрийг итгэлээр гэрэлтүүлж
Урдах замаа ажин бэлтгэж
Хамтаар туулна, зүтгэнэ.
Зүрх зүрхээ олох гэж хүлээн
Замаараа алхан зорилгодоо дөхнө.
Зүглэх алсдаа хүрнэ хэмээн
Цохилох зүрхээ нэгтгэн бататгана.
Үгүй би хүлээхгүй ээ
Үгүйрэн хоосорвол яанам
Хөг аялгуугаар хорвоог чимэхдээ
Хайж эрээд олсон учир түүндээ зорино.

2015-01-02

2015.01.03

Хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн зүйлсийн
Хэрэг болсон дурсамжуудыг аваад
Хэний ч хүрээгүй сэтгэлийн гүндээ
Хүсэл болгон үлдээж
Хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж
Хясаж далдлан үнэндээ чандлан
Хүрэх алсын зорилгодоо таарвал
Харж дахин нээж гаргана.
Дурдагдах цагт дурсамж болж
Давших цагт туршлага болж
Давтагдах цагт дахин сэдэрч, сэтлэж
Дэргэд байвал нэмэгдэн олширог.
Хорвоогийн улирал ээлжлэн солигддог жамтай,
Хүслийн зүйн зөвийг тунгаан бодвол
Хүрэх газрынхаа барааг харан тольдож
Хэн гэдгээ таниж мэддэг учиртай.
Дэлхийн чинээ сэтгэвэл хэрэв
Дэргэдэх нэгнийгээ танихаас эхэлдэг аж
Дурыг татан нэгдэх аваас
Дуурсагдах алдарыг бүтээдэг аж.
Хэрэв хэн нэгэн гомдсон бол
Хэлэх зөв байдаг нь батлагдсан аж.
Хэзээ ирнэ гэж хүлээхээс
Хэл хүргэж сэжим гарга.
Үтэр түргэн үнэнийг дуулгахаас
Үлгэр ярьж санааг нь эргүүлж
Үүсэл гарлаас нь эхлэн мэдүүлж
Үерхэл нөхөрлөлөө бататгавал зүйтээ.
Бат бэх болсон холбоог
Бэлэн болсон хэмээн үзэж
Бэлдсэн хайхамшигт бүхнээ дэлгэж
Бэрхийг давах аргаа таниулж
Үзсэн үнэн бүхнээ ойлгуулж
Үзүүлсэн хайр бүхнийг нь хүлээж
Хүндлэлийн хүрээ үүсгэн
Хэлхэлдэх холбоогоо нягтшуулаг...