Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2014-10-29

2014-10-29

Хөх мөнх тэнгэртээ
Хөхрөх заяаг гаргасан
Хөх өвгөдийн ивээлт
Хөх толбот үрс бид

Хүмүүн заяаг аврах
Хүй элэгсэгээ хайрлах
Хөрст дэлхийгээ оршоох
Хөр их үйлтээ билээ

Наран ээжийнхээ ивээл дор
Саран ээжийнхээ ачлал дор
Их үйлэнд зорьсон бид
Ил гарах ухаанд суралцаж

Итгэл сэтгэл зүтгэлээ
Энэхэн замбдаа буулгаж
Эргүүлэн тойруулан түгээж
Илч дулааныг дэлгэх билээ

Ир хурц байж
Итгэл гүн байж
Ар бат байж
Ачлалт үйлэндээ зориму

Мөн чанарыг таниж
Мөнхийн үйлээ мэдэж
Мөрөөдлөөр жигүүрлэн
Маргаашийн төлөө өнгөрснөө өнөөдөр байгуулдаг өвгөдийн улс билээ.

Мөрөөдөл гээчийг мэдэж
Мөнхийн зүйлийг таниж
Эрдэм ухаанаа цэгцэлж
Ирэмгий зоригоор бадарч

Зүй тогтолыг ухаарч
Зүг бүртээ түгээж
Түмэн учгийг таниж
Төгөлдөр авъяасаа таниулж

Түвшин сайханд зорьж
Түүх үүхээ мэдмү
Тал газартаа тэнүүн амьдарч
Тавилан юугаа эдэлмү

Тарсан түүхээ нэгтгэж
Тараасан үрсээ цуглуулж
Зүг зүгийн ааиий дор
Зөвшрүүлэн бадрах билээ.

Өндөр үйлсийг залгуулж
Өвгөд дээдүүдээ хүндлэж
Өв сангаа хурааж
Өвлүүлэн үлдээх билээ.

2014-10-21

2014-10-22

Уянга дэлгэрэх намрын сэвшээнд
Уяхан сэтгэл минь догдлон баясана
Уйтгар гуниг байлаа гээд
Уран үгсийн утгийг л нэмнэ

Урьдаар алдсан алдаа бүрээс
Утга учрыг танин мэднэ
Уулаглан довтлох өдөр байхад
Араа харан тунгаах өдөр бас байна

Гэгээ болсон дурсамжаа санахаар
Гэгэлзэх сэтгэл минь дотроос гэрэлтэнэ
Ганцхан наран ургаж шингэдэг шиг
Ган сэтгэлд минь чи минь ганцхан

Уудам талыг ширтэн байхад
Уужим агаараар цээжээ дүүргэхэд
Урьхан хонгор салхийг нь мэдрэхэд
Алаг зүрхэнд минь хайр бялхана

Хосгүй хоёргүй сэтгэлээр угтаад
Хонгор сэвшээнд хайраа илчилнэ...

2014-10-09

Ажиглах

          Хүний зан чанар нь үйлдлүүд дээр хэрхэн гарч ирдэг талаар дүгнэлт хийлээ. Зан чанарын цөм нь ямар байна. Сонирхол, сонсдог дуу, хичээл зүтгэл хийж буй бүх үйлдлүүд нь  түүнтэй холбогддог. Үндэснээс навч цэцэг ургадаг шиг эд бүгд холбоотой байна. Жишээлбэл сонсох дуртай дууг авч үзэе. Ямар дуунд дуртай, сонирхолтой байна түүгээр нь дотоод сэтгэл нь харагдаж магадгүй юм.
          Харин энэ нь судар дээр юу гэж өгүүлэгдэж байгааг хайв. Алтан судрыг нэг талаар зүй тогтол гэж хардаг. Тиймээс бүхэлдээ ухаан юм. Ухаж, гаргах хэрэгтэй.
          Үндэс гэдгээр авч үзвэл үндэснээс иш, цэцэг, навч ургана. Тэгвэл тэр навч цэцэг нь ил гарч буй үйлдэлүүд бөгөөд үндэснийхээ шинжийг агуулж байдаг. Ил гарсан хэсэгүүд биднийхээр үйл хөдлөл гэж сэтгэвэл хүний зан чанар үйлдэлийг харж мэдэж болох юм. Нэг үйлдэл л хүнийг тодорхойлох тодорхойлт болж өгдөг. Харин БууЭрЭл-үүд хүнийг бүхэлд нь мэдэхгүй харин тодорхой нэг чиглэлд бол мэдэж болно гэж хэлэв. Энэ хүн Анд болох уу? Багш болох уу? Хань ижил болохоор хүн үү? Эсвэл ажил үйлэнд хэрэг болох хүн үү? гэдэг нийцлийг тооцоолж харж болох юм. Тэгэхээр нэг зурхайн ухаан болоод байх шиг санагдана. Харилцаан дээр үзүүлж буй ихэнх хариу үйлдлүүд төстэй байдаг. Жишээ нь яриа уйтгартай байх, ойлгохгүй байх, тулгамдах зэрэгт нүүрний хувирал, харц гээд төстэй өөрчилөгдөнө. Үүнийг таниж ялгаж ойлгож сурна гэдэг сэтгэлзүйч эрдэм гэж бодно. Энэ хувиралуудыг уншиж сурах чадвар хүмүүсд суусан байдаг тэр тусмаа эмэгтэй хүмүүсд илүү ихээр байдаг гэж ээ. Зарим хүмүүсийн дуртай дуунд нь би дуртай болчихсон байдаг. Ижилхэн сонирхолтой хүмүүс яриа санал бодол дээр нийцэх нь магадлал их. Бас ярианы хувьд ойлголцоход дөхөм болох юм.
          Судар дээр энэ талыг харьцах нь үг, дохио, харц, уриа, хариу тав гэж бичсэн байдаг.  Харц гэвэл үл тоосон харц, үнэмшилтэй харц, дөлгөөн харц, баясгалантай, нууцлаг гээд л эл бүгд хүн таних тодорхойлт болно. Гэхдээ харцны цаана юу нуугдаад ямар төрх байна вэ гэдгийг харах чухал. Дулаан харц цаанаа өөр байдаг, Хүйтэн харц ч өөр. Нүд бол хүнийг харах толь гэдэг. Үг нь хүнийг илэрхийлэх нэгэн хүчин зүйл юм байна. Асуулт асуугаад хариултаар нь түвшин, хандлаг зэргийг мэдэж болно. Үгээр хүнийг алж болно аварч болно гэдэг дээ. Харилцааны чухал зүйл нэгэн хүний хэлсэнээр хэл гэдэг бол ойлголцлын дүр болно. Тэгвэл дүр гэж юу юм бэ? гэхээр нэг зүйл санаанд бууж байгаа биз? Тэр нь дүр болоод байх шиг байна. Тэгэхээр үг гэдэг нь тухайн зүйлийн дүр болно. Үгс нийлээд өгүүлбэр болно. Өгүүлбэр, үгс нь хүний сэтгэхүйг илэрхийлэх түлхүүр болж байна. Дохио гэдэг нь долгион байж болно. Үгээр нь хөөвөл Дохь Ой. Дохь гэхээр мэдэгдэх гэсэн утгатай. Ой гэвэл хүлээж аваад иргүүлж мэдэгдэх ойлт болж байна. Товчхондоо бол үг хэлэхэд эргүүлж үзүүлж байгаа хариу үйлдэл болно. Дохио утга илэрхийлдэг. Тэр утга нь хандлаг, бодлын илрэл. Харин уриа гэдэг бол урдаа тавьж буй бодол байж болох юм. Тэгэхээр үг хэлнэ, хүлээж авах нь дохиогоор илэрнэ, харцны өөрчлөлт харагдана, уриа буюу өөрийн бодлоо хэлж хариулна. Хариуд нь бодлыг нь тунгаана, харцны өөрлөлтийг нь ажина, дохиог боловсруулна, бодож боловсруулаад үг болгож хэлнэ. Нэг талаараа харилцааны дэрлэн дөрлөн гэдэг арга барил гарч ирж байна.
          Эргээд биеийн хэл рүү ороё. Энэ зуунд биеийн хэлийг шинжлэх ухаанаар судалдаг болжээ. Бизнес, харилцаа, хүмүүсийн анхаарлыг татах, тэр бүү хэл эсрэг хүйстэнээ урхидах аргад ч ашигладаг юм байна. Нэг сонирхолтой ном олж уншив. Түүн дээр хүн төрөхөөс хийж сурсан дадал зуршилаа харилцаан дээрээ гаргадаг гэж бичжээ. Бид нийхэмшсэн хүмүүс тиймээс ийм нийтлэг үйлдэлүүд бий. Энэ үйлдлүүдийн ихэнх нь байгалиас заяасан араншингаас үйдэлтэй аж. Тэгэхээр энэ үг нь судар дээр байдаг бүх зүйл амь зуулгаас эхлэлтэй гэдэг санааг гаргаж байна. Нэг жишээ дурдахад бид биеэ хамгаалахын тулд гараа ашигладаг, юмны ард нуугддаг. Энэ нь боловсронгуй болсоор элгээ тэвэрч зогсох урдаа юм барих зэргээр илрэрдэг болсон байна. Худлаа ярьж болохгүй гэсэн нийтлэг байдаг учраас хүүхдүүд амаа таглах үйлдэл хийдэг. Энэ нь нас ахих тусам өөрчлөгдөж гараа амандаа ойртуулах, хамраа оролдох жишээ. Бид өөрсдөө энэ үйлдлийг хийдэг учир бусад хүмүүсийн санаа, үзэл бодол нь толгойнд бууж уншигддаг бололтой. Үүний гол нь ажиглах гэдэг дээр байгаа юм. Ажигч гярхай байх нь харж байгаа зүйлийнхээ цаад талын буюу гүнийг нь харахад дөхөм биз ээ. Бас багахан хүчээр ихийг хөдөлгөх аргыг харах чадвартай болно. Энэ нь үйлдэл дээр ирэхэд анзаарагдахгүй жижигхэн үйл хөдлөл хүний бодол санааг таамаглах боломжийг өгдөг.
          Үзэл бодолын илрэл нь үйлдэл дээр гардаг бол эсэргээрээ үйл хөдлөл нь үзэл бодолд нөлөөлж болох ажээ. Өвгөдийн агуу ухаан үүн дээр гарч ирж байна. Багаасаа л эрхий хуруугаа битгий амандаа хий, битгий гараа салаавчил гэдэг үг сонсож өссөн. Одоо бодоход энэ үйлдлүүд нь хүнийг муу зуршилд хөтлөх үр нөлөөтэй байж. Гараа амандаа хийх нь эхийхээ хөхийг хөхөж тайвширдаг байсан үеийн зуршил юм. Нас ахих тусам энэ нь тамхи татаж тайвширдаг зуршилд хүргэх магдлал өндөрсдөг аж. Гараа салаавчилах нь их зантай болж өсөх аюулыг дагуулдаг. Тиймээс үйлдэлүүд дээрээ анхаарах чухал юм.
          Алтан судар нь олон мянган жил амьдран оршиход тохиолдож буй зүйлсийг ажигласны үр дүнд олж харсан зүй тогтолуудыг харж түүний үндэсийг өгүүлсэн нь харагдаж байна. Гэхдээ цөөн үгэнд багтааж бичсэн хайхамшигтай.

Наран ургах

Ерөөл энэрэлийг түгээх наран
Ертөнц дахинд нэгэн өдөр эхлүүлэн
Илчит туяагаа илгээн илбэн
Ирэмгий зоригийн галыг бадраана.

Хайр зүрхэнд минь мэдрэгдэж
Халуу дүүгэх эрчим сэтгэлээс гарч
Энэхэн дэлхийд гэгээ нэмэн
Эрч хүчээр тэтгэн баясгана.

Өнө эртний өвгөд дээдсүүд
Өнөөдрийн наранг үрс минь үзээсэй гэж
Өөрсдийн биеэ золин байж
Өвлүүлж үлдээсэн газар дээр
Тэтгэх наран элчийг мэдэрч
Тэнхээ аван тоос хөдөлгөж явна бид
Түүгээрээ бахархаж явна бид
Түүчээгээ дамнуулан явна бид
Тэнүүн сайхнаар ургах наранг угтана бид
Түүх бүрээсээ суралцан урагшлана бид.

Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгална
Цэлгэр талаа нүдээ баясган харна
Уужуу ухаанаар эл бүгдийг учиглаж
Утга төгөлдөрөөр бодолдоо сийлнэ