Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-03-22

2013-03-16

          Энэ өдөр их сайхан боллоо. Бие биентэйгээ хөөрөлдөж унаагаа зохицуулчихаад, хуягаа чимдаанд хийгээд авж явахад бэлдэв. Удалгүй Хосоо удган төмөр хөлгөө хүржигнүүлээд намайг авахаар ирэв. Сэтгэл байвал бүгдийг бүтээж болдог гэдэгээр сайхан сэтгэлт удганы маань машинд 5 хүн хуягатайгаа элбэг багтав. ТОЧ-д бэлтгэн бөөлж байсан газар хээрийн бөөлөө болно гэв. Бид замын турш хөөрөлдсөөр очих газраа хүртэл манайхан цуглажээ. Бэлтгэлээ дуусгаад ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагаа дуудаад албан ёсоор бөөлөө эхлэж бие биендээ дэмнэн байж дээдсүүдээ арвинтаа залав. Их салхитай тул хийсчих гээд хэцүүхэн байсан ч дээдсүүдэд эсэргээ сайхан байв. Эх дэлхийнхээ энэ арвин сайхан салхи гээд л баяртай байсаан.
          Бөөлөө дуусаад шууд мэргэний хичээл рүү хөдөлөв. Манай машиныхан аятайхан сайхан зогсоол олж аваад Мига эмчийн ажил руу оров. 41 чулууны мэргэний чулуунуудаа бэлдэцгээсэн байв. Манай мэргэний багш чулуу бол амьтай агуа их эрчим агуулдаг гээд л маш их сонирхолтой аргаар чухал хэрэгцээтэй зүйлсийг заадаг хүн байв. Бидэнд хэлэхдээ:
           Чулууны мэргийг хүн болгон өөрөөр тайлдаг, 41 чулуу гэдэг газрын зураг гэсэн үг.
Мэргэ төлөг гэдэг бол олон түмний зовсон зүдэрсэн тулгамдсан асуудлыг зөв тийш нь шийдэж өгөх хариуцлагтай асуудал. Бас бардамлаж үл болно, буруу зүйлд ашиглаж үл болно. Тэгвэл өөрт байх тэр чадвар мэдлэгээс алдсаар л байдаг гэж сануулж байсан. Энэ сургалтаас нэг зүйлийг ухаарсан нь бид энэ мэдлэг чадварыг олж авахдаа тархиа ажилуулж, олон талаас сэтгэн, аливаа нэгэн хэмийг үнэн бодит зүйлстэй уялдуулан холбож ойлгон түүнийгээ улам бүр хөгжүүлэх хэрэгтэй гэх утга юм.
           Орой болж, сургалт дуусаж бугд гэр гэрлүүгээ зүгэлтэл нэгэн хачирхалтай зүйлтэй нүүр тулав. Зогсоолд тависан машины маань гэрэл ассан байхыг олж харав. Яасан юм бол гээд очтол доторхи гэрэл нь хүртэл асчихжээ. Алга болсон зүйл үгүй, хаалга түгжээтэй, бараг цаг шахамын өмнө асчихсан юм шиг байсан гэсэн ч аккумлятор нь суугаагүй байв. Магадгүй буурлуудад гэрэл хэрэг болсон учраас гэрэл асаасан байх, түлхүүргүй асахгүй байтал асах учиргүй, хүмүүс орох гэж оролдсон ч байж магадгүй гээд бодлоо хэлцгээв. Далд Ерөнцийг гадарлах ч ингэж ил мэдэгдэж байсангүй. Товчхондоо иймэрхүү өдөр болсон билээ. Өдөр бүр олон зүйлсийг сурч мэдэж байна.
          

2013-03-15

Сүнсний тухай

Сүнс гэж юу юм бол?
           Анх би сүнсний талаар огтхон ч мэдлэггүй байж. Сүнс гэдэг хүнд ховорхон харагддаг, аймшигтай, хүмүүсийг айлгадаг гэж боддог байсан сан. Сүнсний талаар судалхад сонин хачин зүйлс их байсан ч сүүлд бодоход дандаа Японы айшигийн киноонууд байв.
Далд ертөнцийн дуусашгүй арвин эрдэмд суралцаж эхлэж байгаа би сүүлийн хэдэн сар олон үйлийг мэдэж ихийг ойлгохдоо сүнс гэдэг муу сайн гэсэн 2 тал байдагийг хамгийн түрүүнд мэдэж авсаан. Хэд хоногийн өмнө "Ертөнцийн үүсэл" гэсэн баримтат кино үзэээд. Түүнд эерэг сөрөг матер гэж орчлонгийн аливаа нэг зүйл үүсэж бий болоход ижилхэн эсрэг зүйл бий болдог 2 тал бие биетэйгээ нийлэхэд үгүй болдог гэж тайлбарлаж байв. Энэ нь орчлонгийн муу сайн зүйлсийн тэнцэтгэлийн талаар байв. Сөрөг матер гэдэг ни хар нүх бололтой. Орчлон эрээн бараангүй үргэлж сайхнаараа байсан бол бид сайханыг нь мэдэрч чадахгүй их уйтгартай байх байсан биз.
            За сүнс рүү эргээд ороход сайн талийх нь бидний буурлууд муу тал нь чөөгийнүүд болж таарлаа. Бидний буурлууд үргэлж сайн сайхан руу биднийг зүглүүлдэг. Харин муу сүнс нь биднийг хорлож үгүй болгож сүйрүүлэхийг хүсдэг юм. Тэд энэ ертөнцийн бүхий л зүйлсээс залхаж байдаг учраас оргүй хоосоныг зорьдог. Харин Түмэн Онгодийн Чуулганаар энэ дэлхийд олон хар сүнсийг дэлхийгээс одуулсан ажээ. Тэд хар нүхэнд тайван амаглан байдаг гэж сонсож байсан. Гэхдээ хар сүнсэнд ч бас өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ байдаг бололтой. Сүнс л бол тэр хүн байсан гэсэн үг. Отог омог бүрт Их үйл хийсэн өндөр дээдэс байдаг бол бас мулгуу явж хар сүнс болсон нь ч байдаг. Аан тийм сүнсний жин 3 гр байдаг гэж тодорхойлсон байдаг. Энэ хөнгхөн хий биетэнд асар их хүч байдаг. Үүний талаар мэддэг хүн цөөхөн. Их Хөлгөн сударт үүний талаар арвин их зүйл бий.
Далд ертөнцийн талаар мэдэх тусам дуусашгүй арвин эрдэм байдагийг ойлгож эхлэж байнам. Бөө гэгээн тархины сударт бөө бол Тэнгэрийн зарц, олон түмний зовлонг даах үүрэгтэй хүн гэж байдаг. Гэгээрлийг түгээж, сайн сайхнийг зорьж, эрдэм мэдлэгийг тугээн, ард түмнийг сайн сайханд хөтлөх улаач ажээ. Гэвч одоо үеийн бөө хүмүүсын зарим нь үүргээ умартаж улам зовлонг нь нэмж байна.
            Хэдхэн жилийн өмнө зурагтаар бөөгийн тухай нэвтэрүүлэг гарахаар хүмүүс айж эмээгээд үздэггүй, бөө гэхээр л жигшдэг байсан үе бий. Ямар сайндаа л бурхан шүтвэл баяжна овоо шүтвэл үгүйрнэ гэдэг байжээ. Хүмүүс сайн муу гэж ялгахтайгаа болсон ч зарим хүмүүс эгдүүцсээр л байна. Арга үгүй биз дээ, буруу явдаг бурууг хийдэг улаач нар нь сайн үйл хийсэн олон хүчтэй бөө нарыг үгүйсгэнэ. Гэхдээ айл болгонд бөө төрж байгаа энэ үед бид ойлгож ухаарж л байна.
            Физикийн шинжлэх ухаан явсааар далд ертөнц тайлагдашгүй нууцууд руу хүрдэг гэж физикийн багш хэлдэг. Түүний нэг жишээ бол аура үздэг багаж, долгион мэдэрдэг зүйлс гээд л олон байна. Энэ ухаан хүний нүдэнд үл үзэгдэх туяа долгион биетийг судалдаг. Хүний нүд зөвхөн ойсон гэрлийг л хардаг гэнэ. Хэт ягаан туяа богино долгионийг харж чаддаггүй. Энгийн хүний нүдэнд харагдахгүй зүйлсийг мэлмий нь нээгдсэн хүмүүс хардаг. Гэвч далд ертөнцийг бид мэдэхгүй харахгүй сонсохгүй биш харин мэдэрч чадна. Биднээс цацрах дулааныг гараараа мэдэрч, бодолд сайн муу эрчим мэдэгддэг байна. Үүнийг хөгжүүлэх арга нь ердөө л ухаанаа тэлэх, бэлтгэл хийх юм.
           Цаашид бид мэдэхгүй зүйлсээ мэдэх ухаанаа ажилуулж сурахийг чухалчлан үзэх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг хийхдээ олон талаас нь үзэж үйлээ эхэлэх хэрэгтэй. Жишээ нь Нобэл гэдэг хүн бүтээлээ сайн сайхан талийг нь бодооод муу талийг нь сэтгэхгүй дэлхийд мэдээллэж байсан гэдэг. Олон талаас нь бодож байна гэдэг гэгээрлийн үндэс харин нэг талийг нь харж түүндээ бат итгэн ягштал дагна гэдэг туйлшрал юм.
           Сүнсний тухайд тэд байдаг нь үнэн бас бид тэдэнтэй үргэлж харилцаж байдаг нь үнэн. Будда, Ес-Үс, Лал гээд энэ бүх шашин сүнстэй харилцдаг. Шинжлэх ухаан хэдий аргийн тал гэх хэдий ч бас л далд зүйлсийг танин мэдэхийг хичээдэг. Хүн үргэлж танин мэдэх хүсэлтэй үүндээ ч тайлагдашгүй бүхэнийг мэдэхийг хүсдэг. Үүний нэг бол мэдээж сүнс юм.

2013-03-10

Анхний сэтгэгдэл

Зиа анхны бичлэгээ үүгээр эхэлья.
Анх Гэрлийн өргөөний үүдээр орох гэж нэлээдгүй сандарч байсан санагдана. Ороод үзвэл юу болох бол яавал дээр бол гээд олон бодол толгойнд эргэлдэж байв. Хаалгаа зориглоод татаад ороход олон хун цугларсан байв. Ямар олон хүн байдаг юм бэ гэж бодоод нэг газар багтаж шингээд суув. Цөөхөн тэр тусмаа хөгшин хүмүүс сууж байгаа гэж бодтол харин ихэнх нь залуу хүмүүс байв.
Тэр өдөр долоо хоног бүрийн судар  хэлэлцдэг өдөр байж. Алтан Дээд Гэриэ -ний 15 дах өртөөлөгч Нүрзэд гуайн гэргийг урьсан аж. Ярьж буй зүйлсийг нь сонсож байхад Бат-Отгон Монгол суу ухаан гээд яриад байдаг зүйлс байв. Тэр үед л Бат-Отгон гэдэг хүн хаанаас ийм уламжлалт ухаан эрдэм мэдлэгийг олж авсаныг мэдсэн билээ.
Гэрлийн өргөөнийхэн их халуун дотноор хүлээн авч зорилго зорилтоо тайлбарлан танилцацгаав. Яриа хөөрөө халуун дулаан уур амьсгал таалагдан би гэдэг хүн Гэрлийн өргөөний гишүүн болов.  Тэр үеээс миний ертөнц тэр чигээрээ өөрчилөгдөн амьдралыг өөрөөр хардаг болсон доо. Зай гарвал өргөөрүү завсар гарвал нет рүү гүйдэг болов.
Нэг гайхалтай зүйл болсон нь би өргөөнд нэгдээд удаагүй байтал Зүрх хайрхан рүү бөөнөөрөө явж өргөл өргөн эрчим авахаар болсон юм. Би ч явах хоббитой байсан учраас алдсангүй явав. Тэнд харин Дээдэс нэгэн гэнэтийн бэлэгийг бидэнд барьжээ. Гадаадаас дөнгөж ирээд бидэн дээр шууд ирсэн аж. Би тэр өдөр жинхэнэ шоконд ороод баярсан. Бөөлөө нарны тахилга гээд олон зүйл болж зуны сайхан өдрүүдийн буурлуудын буянд хөдөө олон удаа гарав.
 Гэтэл манайхан ар араасаа босож эхэлэв. Ямар учраас тэгэх болов гэж сүүлд бодтол 21 ны үйлэнд шахуу бэлдэх хэрэгтэй учраас гэрлийн өргөөнийхөн ар араасаа боссон байна.Түмэн онгодийн чуулганы талаар сонсоод түшээ хийж оролцоно гэж бодсон өөрөө босох шаардлагатай болов. Их гайхаж байсан ч бэлтгэлтэй байсан бололтой ёстой  хурдан эдээ бэлтгэж дууссандаа. Тэнгэрийн үйл аяндаа бүтдэгийг тэр үеэс мэдэж эхэлэв.
Буурлуудаа залахад анх бие хүндрээд нойр хүрж бууж байгаа мордож байгаа нь мэдэгдэхгүй байсаныг бодвол одоо ариа мэдрэмжтэй болжээ. Анх буурлуудаа залах гээд хэцээ дэлдэж эхэлхэд гар чилж удалгүй миний гар өөрөө хөдөлөөд эхэлэв. 3 удаа буусаныг мэдэлгүй мордуулж байж тогтоож аваад ундаалж байсан. Манай босох улаачид 9 үүлээ байсан ч саран өжийн ивээл дор бидний буурлууд тавлаг заларсан билээ. Зарим хүмүүсийн буурлууд нь заларахгүй хоёр гурван өдөр болдог гэж сонсоод санаа зовж байсан ч залаалсан багш Сэлхэнцэг удганыхаа ачинд үйл түргэн сайхан байсан. Ертөнцийг бүүр өөрөөр хардаг болов.
              Анхны сэтгэгдэл гэдэг мартагдашгүй мөчүүдийн нэг, сүүлд бодоод суухад сайхан дурсамжууд сургамжтай байдаг бололтой. Цаашид улам өрөгжин дэвжиж ухаанаа тэлэхэд суурь нь болж өгдөг. Миний хувьд түүхээ үүгээр эхэлүүллээ. Цаашид туршлагтайгаар өөрийн түүхийг энэ блогдоо хүүрнэн бичнээ. Өргөөний улаач бүр блог хөтлөн түүхээ үнэн зөвөөр бичэх хэрэгтэй гэсэн тул элдэв хачир нэмэхгүй үнэнийг хүүрнэн хүргэе.