Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-02-27

Итгэл сэтгэл

Энэхэн замбын арвин үйлэнд
Эрдэм мэдлэг оюун ухаанаас эхэлээд
Олон зүйлд шамдан суралтсаж
Эхлэл төгөсгөлийг хоорондох богинохон хугацаанд
Алд биеэ үл хайрлан сэтгэл бүхнээ шингээн
Арвин их үйлээ гүйцэлдүүл
Алив бүхэнд бартаа бий ч
Алдах зүйл олон бий ч
Итгэл сэтгэлээ бүү гээ
Энэ биеэ бүү гамна
Эрхэлж наадах цаг үгүй
Эвлэлдэн нэгдэж үйлэндээ шамдацгаа
Уужуу ухаанаар тунгаан
Урдах үйлээ мэдэж
Урагшлах тусам
Ихийг сурна
Элдэв сайханд шохоорхон
Эргэлдэх бүхнийг бишрэн гайхахын оронд
Танин мэдэж 
Түмэн үрсийн түрүүнд нь
Давшилан итгэлээр жигүүрлэн сэтгэлээр эрчимж
Ухаанаа зарж зүүднээсээ салан
Оюунаа сэрээ
Түм түмэн зүйлсээс сэтгэн
Бум буман хүмүүнийг бэлтгэн
Бэрх бүхэнд бэлдэн байж
Буруу зөвийг ухааруулан
Хэн хүмүүнээс илүүг мэдүүл.
Хар мууг харан мэдэж
Хатуу тавиланг даван гарж
Хэрэг зоригоо мэдэн
Түүндээ тэмүүлж
Тэмүүлсэндээ хүрэн
Хүрсэн бүхнээ хамгаалж
Зөв тийш жигүүрлэн чиглүүл
Бүгд буцдаг иргээд ирдэг
Явсан бол учиран золгодог юм

Ирээд морддог хэсэгхэн хугацаанд
Их үйлсийг бүтээн биелүүлж
Бататган үүрд үлдэх түүх болгог.
Их үйлэнд алдах эрхгүй
Эндүү ташааг ухах хэрэггүй
Хэцүү гэснээ давж
Хэрэггүй гэснээ таниж
Үнэн түүхээ сэргээ
Эрт өвгөдийн ухаанаа
Энэ замбдаа танин мэдэж
Үр хойчдоо өвлүүлэн үлдээ.
Өнө эртнээс уламжлагдан ирсэн бүхэнээс
Учиргүй зүйл гэж үгүй
Эргэн тойрондоо буй эрчим бүхнийг хайрлан
Эргээд түүнээс хайрыг авдаг
Хатуу зөөлнийг хослуулан
Хэрэг зоригоо бүү мартаарай
Хөрст дэлхий нэг гэдгийг санаж
Хүмүүн төрөл ганцаар бус гэдгийг мэдэн
Бүхий л зүйлсэд сэтгэлээ шингээнэ үү.