Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-03-22

2013-03-16

          Энэ өдөр их сайхан боллоо. Бие биентэйгээ хөөрөлдөж унаагаа зохицуулчихаад, хуягаа чимдаанд хийгээд авж явахад бэлдэв. Удалгүй Хосоо удган төмөр хөлгөө хүржигнүүлээд намайг авахаар ирэв. Сэтгэл байвал бүгдийг бүтээж болдог гэдэгээр сайхан сэтгэлт удганы маань машинд 5 хүн хуягатайгаа элбэг багтав. ТОЧ-д бэлтгэн бөөлж байсан газар хээрийн бөөлөө болно гэв. Бид замын турш хөөрөлдсөөр очих газраа хүртэл манайхан цуглажээ. Бэлтгэлээ дуусгаад ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагаа дуудаад албан ёсоор бөөлөө эхлэж бие биендээ дэмнэн байж дээдсүүдээ арвинтаа залав. Их салхитай тул хийсчих гээд хэцүүхэн байсан ч дээдсүүдэд эсэргээ сайхан байв. Эх дэлхийнхээ энэ арвин сайхан салхи гээд л баяртай байсаан.
          Бөөлөө дуусаад шууд мэргэний хичээл рүү хөдөлөв. Манай машиныхан аятайхан сайхан зогсоол олж аваад Мига эмчийн ажил руу оров. 41 чулууны мэргэний чулуунуудаа бэлдэцгээсэн байв. Манай мэргэний багш чулуу бол амьтай агуа их эрчим агуулдаг гээд л маш их сонирхолтой аргаар чухал хэрэгцээтэй зүйлсийг заадаг хүн байв. Бидэнд хэлэхдээ:
           Чулууны мэргийг хүн болгон өөрөөр тайлдаг, 41 чулуу гэдэг газрын зураг гэсэн үг.
Мэргэ төлөг гэдэг бол олон түмний зовсон зүдэрсэн тулгамдсан асуудлыг зөв тийш нь шийдэж өгөх хариуцлагтай асуудал. Бас бардамлаж үл болно, буруу зүйлд ашиглаж үл болно. Тэгвэл өөрт байх тэр чадвар мэдлэгээс алдсаар л байдаг гэж сануулж байсан. Энэ сургалтаас нэг зүйлийг ухаарсан нь бид энэ мэдлэг чадварыг олж авахдаа тархиа ажилуулж, олон талаас сэтгэн, аливаа нэгэн хэмийг үнэн бодит зүйлстэй уялдуулан холбож ойлгон түүнийгээ улам бүр хөгжүүлэх хэрэгтэй гэх утга юм.
           Орой болж, сургалт дуусаж бугд гэр гэрлүүгээ зүгэлтэл нэгэн хачирхалтай зүйлтэй нүүр тулав. Зогсоолд тависан машины маань гэрэл ассан байхыг олж харав. Яасан юм бол гээд очтол доторхи гэрэл нь хүртэл асчихжээ. Алга болсон зүйл үгүй, хаалга түгжээтэй, бараг цаг шахамын өмнө асчихсан юм шиг байсан гэсэн ч аккумлятор нь суугаагүй байв. Магадгүй буурлуудад гэрэл хэрэг болсон учраас гэрэл асаасан байх, түлхүүргүй асахгүй байтал асах учиргүй, хүмүүс орох гэж оролдсон ч байж магадгүй гээд бодлоо хэлцгээв. Далд Ерөнцийг гадарлах ч ингэж ил мэдэгдэж байсангүй. Товчхондоо иймэрхүү өдөр болсон билээ. Өдөр бүр олон зүйлсийг сурч мэдэж байна.