Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-03-10

Анхний сэтгэгдэл

Зиа анхны бичлэгээ үүгээр эхэлья.
Анх Гэрлийн өргөөний үүдээр орох гэж нэлээдгүй сандарч байсан санагдана. Ороод үзвэл юу болох бол яавал дээр бол гээд олон бодол толгойнд эргэлдэж байв. Хаалгаа зориглоод татаад ороход олон хун цугларсан байв. Ямар олон хүн байдаг юм бэ гэж бодоод нэг газар багтаж шингээд суув. Цөөхөн тэр тусмаа хөгшин хүмүүс сууж байгаа гэж бодтол харин ихэнх нь залуу хүмүүс байв.
Тэр өдөр долоо хоног бүрийн судар  хэлэлцдэг өдөр байж. Алтан Дээд Гэриэ -ний 15 дах өртөөлөгч Нүрзэд гуайн гэргийг урьсан аж. Ярьж буй зүйлсийг нь сонсож байхад Бат-Отгон Монгол суу ухаан гээд яриад байдаг зүйлс байв. Тэр үед л Бат-Отгон гэдэг хүн хаанаас ийм уламжлалт ухаан эрдэм мэдлэгийг олж авсаныг мэдсэн билээ.
Гэрлийн өргөөнийхэн их халуун дотноор хүлээн авч зорилго зорилтоо тайлбарлан танилцацгаав. Яриа хөөрөө халуун дулаан уур амьсгал таалагдан би гэдэг хүн Гэрлийн өргөөний гишүүн болов.  Тэр үеээс миний ертөнц тэр чигээрээ өөрчилөгдөн амьдралыг өөрөөр хардаг болсон доо. Зай гарвал өргөөрүү завсар гарвал нет рүү гүйдэг болов.
Нэг гайхалтай зүйл болсон нь би өргөөнд нэгдээд удаагүй байтал Зүрх хайрхан рүү бөөнөөрөө явж өргөл өргөн эрчим авахаар болсон юм. Би ч явах хоббитой байсан учраас алдсангүй явав. Тэнд харин Дээдэс нэгэн гэнэтийн бэлэгийг бидэнд барьжээ. Гадаадаас дөнгөж ирээд бидэн дээр шууд ирсэн аж. Би тэр өдөр жинхэнэ шоконд ороод баярсан. Бөөлөө нарны тахилга гээд олон зүйл болж зуны сайхан өдрүүдийн буурлуудын буянд хөдөө олон удаа гарав.
 Гэтэл манайхан ар араасаа босож эхэлэв. Ямар учраас тэгэх болов гэж сүүлд бодтол 21 ны үйлэнд шахуу бэлдэх хэрэгтэй учраас гэрлийн өргөөнийхөн ар араасаа боссон байна.Түмэн онгодийн чуулганы талаар сонсоод түшээ хийж оролцоно гэж бодсон өөрөө босох шаардлагатай болов. Их гайхаж байсан ч бэлтгэлтэй байсан бололтой ёстой  хурдан эдээ бэлтгэж дууссандаа. Тэнгэрийн үйл аяндаа бүтдэгийг тэр үеэс мэдэж эхэлэв.
Буурлуудаа залахад анх бие хүндрээд нойр хүрж бууж байгаа мордож байгаа нь мэдэгдэхгүй байсаныг бодвол одоо ариа мэдрэмжтэй болжээ. Анх буурлуудаа залах гээд хэцээ дэлдэж эхэлхэд гар чилж удалгүй миний гар өөрөө хөдөлөөд эхэлэв. 3 удаа буусаныг мэдэлгүй мордуулж байж тогтоож аваад ундаалж байсан. Манай босох улаачид 9 үүлээ байсан ч саран өжийн ивээл дор бидний буурлууд тавлаг заларсан билээ. Зарим хүмүүсийн буурлууд нь заларахгүй хоёр гурван өдөр болдог гэж сонсоод санаа зовж байсан ч залаалсан багш Сэлхэнцэг удганыхаа ачинд үйл түргэн сайхан байсан. Ертөнцийг бүүр өөрөөр хардаг болов.
              Анхны сэтгэгдэл гэдэг мартагдашгүй мөчүүдийн нэг, сүүлд бодоод суухад сайхан дурсамжууд сургамжтай байдаг бололтой. Цаашид улам өрөгжин дэвжиж ухаанаа тэлэхэд суурь нь болж өгдөг. Миний хувьд түүхээ үүгээр эхэлүүллээ. Цаашид туршлагтайгаар өөрийн түүхийг энэ блогдоо хүүрнэн бичнээ. Өргөөний улаач бүр блог хөтлөн түүхээ үнэн зөвөөр бичэх хэрэгтэй гэсэн тул элдэв хачир нэмэхгүй үнэнийг хүүрнэн хүргэе.