Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2015-04-02

Өдөр болгон юу боддог вэ?
Үдэш бүр юу санадаг вэ?
Үнэн түүхээс хуваалцах бүр
Үлгэр үнэн болохыг мэдэж
Хамаг олонх гайхаж бишрэхгүй ч
Харцан доторх цог тодроно
Хайр үнэн түүх гуравт
Хатуу цагууд дэвтэн нууцаа нээнэ
Тэртээ алсын гэрлээс
Түрүүчээ болсон эрчмийг илгээнэ
Танхил биенд хүлээж аваад
Таван мэдэрхүйдээ мэдрэхийг хичээнэ
Шүлэг дуугаа тэрлэн бичиж
Шинэхэн утгийг ухан тунгаана
Ширхэг ширхэгээр нягтлан үзэж
Шим юуг нь мэдрэн баясана.
Үнэн гээчийг мэдэх гэж
Үнэр юуг нь үнэрлэж
Үйл юуг нь тандаж
Үүсэл гарлаас нь тунгаана
Харагдах тал бүрээс нь ажиж
Харцандаа шингээн аваад
Харанхуй шөнө дуг нойрондоо
Хачин ихээр тунгаан танина
Өмөг түшиг болох гэж
Өөрийгөө засан тэнхээжих бүр
Өөрөөсөө бусдыг үнэ цэнэтэйг
Өдөр бүр ухан тандана
Бүтэлтэй бүтэлгүй байлаа гээд
Бүрэн болгох нь чухал гэдгийг
Бие сэтгэлээрээ хамт мэдэрч
Билэг ухаандаа тунгаахыг хичээнэ
Үнэндээ хүрсэн үйл бүр
Үр дүнг нь үзэх бүр
Үлгэр болж үлднэ гэдгийг
Үүх түүхээсээ ажин нэг бодно.
Ариун цагаан сэтгэлийг мэдэрч
Алагхан хорвоогийн өнгийг үзэж
Алтан нарны илчийг мэдэрч
Асрахыг сайхныг мэдрэх нь сайхан
Мэлмэрэх нүдний нулимс бүрээс
Мэдэрсэн хайрын сэтгэлийн ундаралыг
Мартагдсан дурсамжийн сургамж юуг
Мэдсэн зүйлсийг баясал бүхнийг олно.
Бөхөх гэрлийн өчүүхэн гялбааг
Бөхлөх үйлийг эхлэлийг тавьж
Бүтэн болгон бадраан байж
Бүрэн суу биелэлээ олно.
Ончид үйлдэх оломгүй үйлээс
Оновчтой эхлэлийг сонгон байж
Орой хүртэл тэмүүлэн зүтгэж
Орших бүхнийг цогцлоон байгуулна
Үг бүхэнг үнэтэй болговол
Үйлдэл гээчид үлгэрлэн үзүүлвэл
Үүрээс үдэш, үдшээс өглөө хүртэл
Үнэнд айдасгүй болох биш үү?