Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2015-02-16

Эмэгтэй хүнийг би шүтдэг

Эмэгтэй хүнийг би шүтдэг
Эрлэгт очоод ч эхийн заяаг шүтсээр байна
Элгэмсэг сайхан илчинд нь дулаацаж
Эргэх орчлонд хайранд нь бүүвэйлэгддэг.
Хайрлахгүй байхын аргагүй бүсгүйн заяа
Хамгаалахгүй байхын аргагүй хатдын ухаан
Харах тусам гэгээ нэмэх
Хайраар дүүрэн тэр харц
Итгэл надад өгч
Ирээд буцах хорвоог гэрэлтүүлдэг.
Үнэн хайраа надад өгсөн ижийгээ би хайралдаг
Үнэний учгийг тайлан хэлэх үгсэд нь талархдаг
Нэг эхийн хэвлийгээс мэндлээгүй ч
Нэгдэж зүрхээ бэхэлсэн эгч нартайдаа баярладаг.
Ирээд тэвэрч үнэрлэх өхөөрдөм дүүдээ дэвтдэг.
Ирлэж хурцалдаг нь тэд
Эрхлүүлж аргаддаг нь тэд
Эмчлэх сүү нь хамгаас хүчтэй
Энэ биеийг минь тэтгэсэн ариун.
Ийм байхад шүтэхгүй гээд яах вэ?
Итгэлийнх нь хариуд хайрлахгүй гээд яах вэ?