Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2014-10-29

2014-10-29

Хөх мөнх тэнгэртээ
Хөхрөх заяаг гаргасан
Хөх өвгөдийн ивээлт
Хөх толбот үрс бид

Хүмүүн заяаг аврах
Хүй элэгсэгээ хайрлах
Хөрст дэлхийгээ оршоох
Хөр их үйлтээ билээ

Наран ээжийнхээ ивээл дор
Саран ээжийнхээ ачлал дор
Их үйлэнд зорьсон бид
Ил гарах ухаанд суралцаж

Итгэл сэтгэл зүтгэлээ
Энэхэн замбдаа буулгаж
Эргүүлэн тойруулан түгээж
Илч дулааныг дэлгэх билээ

Ир хурц байж
Итгэл гүн байж
Ар бат байж
Ачлалт үйлэндээ зориму

Мөн чанарыг таниж
Мөнхийн үйлээ мэдэж
Мөрөөдлөөр жигүүрлэн
Маргаашийн төлөө өнгөрснөө өнөөдөр байгуулдаг өвгөдийн улс билээ.

Мөрөөдөл гээчийг мэдэж
Мөнхийн зүйлийг таниж
Эрдэм ухаанаа цэгцэлж
Ирэмгий зоригоор бадарч

Зүй тогтолыг ухаарч
Зүг бүртээ түгээж
Түмэн учгийг таниж
Төгөлдөр авъяасаа таниулж

Түвшин сайханд зорьж
Түүх үүхээ мэдмү
Тал газартаа тэнүүн амьдарч
Тавилан юугаа эдэлмү

Тарсан түүхээ нэгтгэж
Тараасан үрсээ цуглуулж
Зүг зүгийн ааиий дор
Зөвшрүүлэн бадрах билээ.

Өндөр үйлсийг залгуулж
Өвгөд дээдүүдээ хүндлэж
Өв сангаа хурааж
Өвлүүлэн үлдээх билээ.