Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-07-16

Ая дуу

Ая дууны талаар блогдоо бичэе гэж бодсоор одоо л нэг зав гарав. Дээдэс дуугаар засал болон үйл хийдэг. Буурлуудаасаа дууны тухай асуухад ертөнцийн хөг эгшигийг шингээсэн ихээхэн эрчим гэж байв. Хүн хэдий сэтгэлээсээ дуулна төдий чинээ ая дуу нь уяангатай байдаг аж. Дуугаар үйл хийдэг учир бол эрчимээ төвлөрүүлж дийлэн ая дуугаараа гэгээ цацруулдаг болно. Дуун болглн өөр өөр түүх агуулагдаж өөр өөр ухаарлыг өгдөг. Хөг аялгуу сэтгэлд уярал, омогшил, баяр хөөр төрүүлдэг. Үг нь үнэтэй сургааль. Олуулаа сэтгэлээ нэгтгэж ая барьвал илүү хүчтэй байдаг нь мэдрэгддэг. Дуу дуулахдаа хамгийн гол нь сэтгэлээсээ байж л бүрэн бүтэн болно. Тахилга дээр буурлууд үйлээ хийж дуусгаад галаа хөгжөөн ая барихад буурлууд бидний сэтгэлээр хүч авч өгөх зүйлээ өгч байв. Дээдэс бидэнд бидэнд нэг дуу сурвал нэг шид тэр дуунаас өгнө гэж хэлж байсан санагдана. Тахилга болгоны эздүүд өөр газар орон нь ч өөр учир шинэ дуунууд сурах хэрэгтэй ажээ. Жишээ нь говь нутагт надад Ботгоны дуу, Тэмээчин ээж гээд газар оронтой холбоотой дуунууд таалагдаж байсан. Улахгүй Хангай руу явах дөхөж байна. Нэг хэсэг хэдэн дуу аманд аялагдаад салахгүй байсан учрыг нь олох гээд нэрийг нь бичээд орхисон байсан хангайд хэрэг болох аж. Энэ дуунуудыг сураад аваарай үйлэнд хэрэг болно шүү гэж буурлууд хэлэв.
http://www.youtube.com/watch?v=xqsqEp9ATGs 
1. Сүүн далай ээж
Наран гэрлийн илчтэй
Саран гоо ээжий минь
Дэлгэр сайхан хараагаараа
Дэлхий ертөнц мишээж байна

Дх.Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь

Одон гаригт мөртэй
Оюун суу ээжий минь
Цэлгэр тунгалаг царайгаараа
Цэлмэг тэнгэрт мэлтийж байна
Дх.

Есөн хүслийн ерөөлтэй
Ертөнцийн суу эжий минь
Мөнх ариун сэтгэлээрээ
Энх тайван мандаж байна
Дх.

2. Жаргаах зүрхэн
Хүдэн татсан сарьдаг байна а хөө
Хүний нутийн хангай юу даа хөө
Хүслэн татсан амраг тэр минь хөө
Хүрэн зүрхний уяа юу даа хөө

Алтран тусах наран гийсээр хөө
Ашдын заяа нутаг минь ээ хөө
Алсран холдсон Урангоо минь хөө
Алаг зүрхний янаг минь ээ хөө

Салхин сэнсрэн исгэрч байна аа хөө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хөө
Санан гансран мөрөөсч сууна аа хөө
Саран чамдаа тэмүүлнэ дээ хөө

Будан татсан халил байна аа хөө
Бусдын нутгийн хангай юу даа хөө
Буцан харьсан учрал ирнээ хөө
Булгих зүрхэн жаргаана шүү дээ хөө
 http://www.youtube.com/watch?v=MK4XI4mXT0k
3. Саа мөнгөн хэрлэн
Буурлын буман үеэс
Буян хишгээ татаагүй
Ухаант гүнжийн домгоор
Удам дамжин магтагдсан

Дх.Санаанд нэг л уянгатай
Саа мөнгөн Хэрлэн минь
Саруул уудам талаасаа
Салж ядан мяралзана

Хэнтий, Дорнын уудмыг
Хээлэн гоёж өнгөрөхдөө
Бүсгүйн ялдам зангаар
Бүхнийг ундаалж мишилзсэн
Дх.

Сайхан Монгол орондоо
Саатан тогтохоос уйдаагүй
Хээрийн салхины аясаар
Зээрийн сүрэг шиг хуйларсан
Дх.

http://www.youtube.com/watch?v=PFZDufUOadg
4. Кай кожонг

 

http://www.youtube.com/watch?v=BZL5U5St1WI
5. Гэртээ ирлээ
Дэлхийг чимсэн нутгаа гэсээр
Дэнж гоёсон гэртээ ирлээ
Хайр гэрэлтсэн ханиа дуудсаар
Халуу дүүгсэн гэртээ ирлээ

Дх.Холын холоос санан санасаар
Хоног тоолон яарсаар ирлээ

Цовоо жаахан үрсээ дуудсаар
Цомцойж бүмбийсэн гэртээ ирлээ
Идээшиж дассан цайгаа бодсоор
Инээд цалгисан гэртээ ирлээ
Дх.

Ховор сайхан нөхдөө зорьсоор
Хотол цугласан гэртээ ирлээ
Намайг хүлээсэн бүхнээ санасаар
Наран хоймортсон гэртээ ирлээ
Дх.

Хоёр сайхан бууралдаа золгохоор
Хорвоод ганцхан гэртээ ирлээ
Бодол нялхарсан насаа дурссаар
Босго нь хотоосон гэртээ ирлээ
Дх.