Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-06-30

Өвгөдөөс ирсэн хайр


Хүсэж мөрөөдөж байсан зүйлс  
Хараад зорьж байсан зоригдол  
Сэтгэлийн гүндээ хүлээж байсан бүхэн  
Сүүн сэтгэлт андуудыг минь дагаад  
Сайхан сэтгэлийг төрүүлэн
Санаа бодлыг минь өөрчилөн ирлээ  
Домог туульсаас сонсож  
Дэвэрч уярч байсан бүхэн өвгөдийг минь дагаад ирлээ  
Зуун зуунаар дуурсагдах хайраа  
Зүрхэнд өвгөдүүд минь мэдрүүллээ    
Зүүд нойрондоо ч санаагүй бүхэн  
Жамаараа бидэнд ирлээ
Үнэнийг мөрлөх дээдсүүд минь  
Энэхэн замбдаа залрахдаа
Эрдэм мэдлэгээ сургахдаа
Эцэсгүй хайраа өглөө
Өөрт ирсэн энэ бүхэнийг алдахгүй байхыг би хүснэ  
Эгэлгүй андууддаа харамгүй сэтгэлээ өгөхийн би зорино  
Эрэмгий өвгөдөөсөө ирсэн шалгуур бүхнийг даван хат суухыг би хүсэв
Дайчин хатан өжий нараасаа оноосон даваа бүхнийг туулан суралцаж дэвшихийг би хүсэв  
Харанхуй хар нийгэмийг дарах  
Хан тэнгэртээ мэндэлсэн гэрэлт өргөөндөө дэмнэн нэгдэж  
Өөрт даалгасан өвгөдийнхөө үйлийг дүүргэхийг зорив  
Буруу зүгрүү зүглэхгүй  
Буцах замгүй нүхэнд үнахгүй байхаар тунгаав  
Зам нь зөв ч  
Бариа нь буруу байхааргүйг тооцоолно  
Таамагаар шийдэх эрхгүйгээр санав  
Түмэн өвгөдөөсөө лавлахаа мэдэв
Ирсэн бүхнийг арвин үйлээрээ хариулж  
Өгөө авааг тэнцүүлэхээр бодов  
Мутарлах үгсээ ийн хүү төгсгөе  
Мэдсэн сурсанаас чадахаа дамжуулна  
Хэтрүүлж бичсэн бол  
Хэлтрүүлж санан ухна биз ээ