Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.
2013-07-27
BI < BID
bi gej uuriigee urgumjluhgui uchir bid gej yaridag deedsuud
bigee tanij baina gej bi gej heleltseed bas l uuriigee urgumjluvul munhaglal
bigee oloh bigee tanih bigee hayah gej 3uulaa uur utga bilee
BId gej bas buruug bugded nyalzaav
Bi gedeg dor aldval BID bas aldah NII GEM tei
BID gej heleed surval Bi gedeg hun aldahguig hicheene
BId gej yariad sursan bol bi gee davjee
BI tiim bolov geed bodoj chadval bigee oljee
BI tiim ajee geed medvel BI gee tanijee
BI gej bodson ch gesen BID baival hamtdaa
2013-07-25
uzeh zuilee bi uzne.
uzsen zuilsee bi tungaana.
uuriin biyer taniv.
Uvguduusuu asuuna batatgana.
tumur nudragaa bi
tuurtelgui buzar bulaid uzuulne
hair uyralaa bi
hairlah zurhten buhend uzuulne
hatuuhan baihdaa bi
had chuluunaas hatuu shuu
uyhan uyedee bi
ursah usnaas ch uyn
uhaajuhiig huseed irvel
uhaan siileed hairlan
uraltsah geed irvel harin
urdaas chin andiin yosoor ugtaad avna
duuren duuren savnaas
dunduurhan zayag bid uvluugui
dergedee baigaa bugdee bid
dan gantsaar hariutsahgui
suu uhaand suraltsaj
suun setgeleer garchiya
nuur nuuree ololtsoj
negen bataar holbogdov
nuudel suudlaa sergeed
neurit unend negdev
negen hemtei biden
niilej salaj anduud bolov
arvan tugeemleer uyalgalagdaj
arvin uilsee durgeleye
amid med baij
arzaij yarzaij baigaa tsagt
achlal enrelee uzuulj
ahuigaa tsogtsloohod zoriyu
aldaa buu iluud uz
aav eejiigee hairlah
eh delhiigee hairlah
eh bugdee hairlah
elgen sadnaa enreh
terhen hairaar
tumentee negdeye!!!
2013-07-16
Ая дуу
Ая дууны талаар блогдоо бичэе гэж бодсоор одоо л нэг зав гарав. Дээдэс дуугаар засал болон үйл хийдэг. Буурлуудаасаа дууны тухай асуухад ертөнцийн хөг эгшигийг шингээсэн ихээхэн эрчим гэж байв. Хүн хэдий сэтгэлээсээ дуулна төдий чинээ ая дуу нь уяангатай байдаг аж. Дуугаар үйл хийдэг учир бол эрчимээ төвлөрүүлж дийлэн ая дуугаараа гэгээ цацруулдаг болно. Дуун болглн өөр өөр түүх агуулагдаж өөр өөр ухаарлыг өгдөг. Хөг аялгуу сэтгэлд уярал, омогшил, баяр хөөр төрүүлдэг. Үг нь үнэтэй сургааль. Олуулаа сэтгэлээ нэгтгэж ая барьвал илүү хүчтэй байдаг нь мэдрэгддэг. Дуу дуулахдаа хамгийн гол нь сэтгэлээсээ байж л бүрэн бүтэн болно. Тахилга дээр буурлууд үйлээ хийж дуусгаад галаа хөгжөөн ая барихад буурлууд бидний сэтгэлээр хүч авч өгөх зүйлээ өгч байв. Дээдэс бидэнд бидэнд нэг дуу сурвал нэг шид тэр дуунаас өгнө гэж хэлж байсан санагдана. Тахилга болгоны эздүүд өөр газар орон нь ч өөр учир шинэ дуунууд сурах хэрэгтэй ажээ. Жишээ нь говь нутагт надад Ботгоны дуу, Тэмээчин ээж гээд газар оронтой холбоотой дуунууд таалагдаж байсан. Улахгүй Хангай руу явах дөхөж байна. Нэг хэсэг хэдэн дуу аманд аялагдаад салахгүй байсан учрыг нь олох гээд нэрийг нь бичээд орхисон байсан хангайд хэрэг болох аж. Энэ дуунуудыг сураад аваарай үйлэнд хэрэг болно шүү гэж буурлууд хэлэв.
http://www.youtube.com/watch?v=xqsqEp9ATGs
1. Сүүн далай ээжНаран гэрлийн илчтэй
Саран гоо ээжий минь
Дэлгэр сайхан хараагаараа
Дэлхий ертөнц мишээж байна
Дх.Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь
Одон гаригт мөртэй
Оюун суу ээжий минь
Цэлгэр тунгалаг царайгаараа
Цэлмэг тэнгэрт мэлтийж байна
Дх.
Есөн хүслийн ерөөлтэй
Ертөнцийн суу эжий минь
Мөнх ариун сэтгэлээрээ
Энх тайван мандаж байна
Дх.
2. Жаргаах зүрхэнХүдэн татсан сарьдаг байна а хөө
Хүний нутийн хангай юу даа хөө
Хүслэн татсан амраг тэр минь хөө
Хүрэн зүрхний уяа юу даа хөө
Алтран тусах наран гийсээр хөө
Ашдын заяа нутаг минь ээ хөө
Алсран холдсон Урангоо минь хөө
Алаг зүрхний янаг минь ээ хөө
Салхин сэнсрэн исгэрч байна аа хөө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хөө
Санан гансран мөрөөсч сууна аа хөө
Саран чамдаа тэмүүлнэ дээ хөө
Будан татсан халил байна аа хөө
Бусдын нутгийн хангай юу даа хөө
Буцан харьсан учрал ирнээ хөө
Булгих зүрхэн жаргаана шүү дээ хөө
http://www.youtube.com/watch?v=MK4XI4mXT0k
3. Саа мөнгөн хэрлэн
Буурлын буман үеэс
Буян хишгээ татаагүй
Ухаант гүнжийн домгоор
Удам дамжин магтагдсан
Дх.Санаанд нэг л уянгатай
Саа мөнгөн Хэрлэн минь
Саруул уудам талаасаа
Салж ядан мяралзана
Хэнтий, Дорнын уудмыг
Хээлэн гоёж өнгөрөхдөө
Бүсгүйн ялдам зангаар
Бүхнийг ундаалж мишилзсэн
Дх.
Сайхан Монгол орондоо
Саатан тогтохоос уйдаагүй
Хээрийн салхины аясаар
Зээрийн сүрэг шиг хуйларсан
Дх.
http://www.youtube.com/watch?v=PFZDufUOadg
4. Кай кожонг
http://www.youtube.com/watch?v=BZL5U5St1WI
5. Гэртээ ирлээДэлхийг чимсэн нутгаа гэсээр
Дэнж гоёсон гэртээ ирлээ
Хайр гэрэлтсэн ханиа дуудсаар
Халуу дүүгсэн гэртээ ирлээ
Дх.Холын холоос санан санасаар
Хоног тоолон яарсаар ирлээ
Цовоо жаахан үрсээ дуудсаар
Цомцойж бүмбийсэн гэртээ ирлээ
Идээшиж дассан цайгаа бодсоор
Инээд цалгисан гэртээ ирлээ
Дх.
Ховор сайхан нөхдөө зорьсоор
Хотол цугласан гэртээ ирлээ
Намайг хүлээсэн бүхнээ санасаар
Наран хоймортсон гэртээ ирлээ
Дх.
Хоёр сайхан бууралдаа золгохоор
Хорвоод ганцхан гэртээ ирлээ
Бодол нялхарсан насаа дурссаар
Босго нь хотоосон гэртээ ирлээ
Дх.
2013-07-07
Ховч онгитойгоо холбоо тогтоов
Олон зүйл бодож тунгаагаад явж байтал ховч онги бодогдов. Дээхэн нэг бууж байсан түүнээс хойш нэлээн хугацаа өнгөрчээ гэж бодож амжаагүй байтал чихээр хатгуулаад явчихав. Юу билээ гээд тандтал нэг хатан чихэн дээр жиргэж өгч байна. Нарын нандин юмс хэлж баяруулав. Гэхдээ яриаг нь гүйцэлгүй заримыг нь сонсож чадсангүй шүү. Анх ийм байгаагүйдээ эсвэл би сонсдоггүй байсан юм болвуудаа хэхэ.
За баахан зүйл сонсож аваад цаашаагаа дахиад л бодов. Тахилга тайлга болгонд яагаад алгасалгүй явна вэ гэж бодов. Оролцох ёстой учираас тэр биз ээ. Өөрөө ч хөгжинэ дээдсүүдийнхээ үйлийг ч давхар хийлгэнэ гээд олон талын ашигтай ажээ. Бас цаанаа давхар учиртай гэж дээдсүүд хэлэв. Тэр учир утгууд дараа тайлагдах байх даа. Миний хувьд сур сур бас дахин сур гэдэг Ленин багшийн үг л санаанд орж байна. Дараа сайхан тухтай суугаад Хархорины үйл, Байгаль нуурын үйл, Халдун хайрханы үйлэнд явсан дурсамж, түүхээ блогдоо бичнэ ээ. Хэд хоногийн дараа Говь явна бас түүхээ бичнэ гээд бичэх зүйл ч арвин байна шүү. Дээдсүүд болон ховч онги минь олон олон шипи өгөөрэй гэхээр өгдгөө өгсөөн гэх юм. Хэзээ өгсөн юм бол. Ой санамжаа уудлах болжээ.
2013-07-06
Яарах сэдэл
Ганцаар би суухыг үл хүснэ
Гандаж бодлогшрохоос эмээнэ
Гэртээ ганцаар суухыг үл хүснэ
Гиеүүрэн дуу сонсохоос хором мөч хайран санагдана
Нас залуу цус шингэн байгаа хэдий ч
Нэг хором ч хайран байна
Үеийн балчируудаа ажихад
Үрэлгэн зантай
Үнэнийг тунгаахгүй нь харамсмаар
Үеийнх ч гэлтгүй
Үжирхэл хөгжилд автамтхай нь хэцүү
Хэн бэ би гэж
Хэд хоног тандав
Өөрийгээ таниж эхлээд
Өрөөлийг тандах болов
Өөрийгээ ойлгуулахаар зоригдвол мухардав
Өрөөлийг эхлээд ойлгохоо мэдэв
Эрхэм болсон андуудаа
Эгэлхэн даруухан гэдийг мэдэв
Хэдэн жилийн өмнө
Хамтран нөхөрлөх андгүй
Хаа ч ганцаардахгүй
Хэмээн ухаж байтал
Ганцаар байхыг үл хүсэх сэтгэлийг мэдэж
Ганц мод гал болохгүйг ухаж
Өнгөрөн одох хугацааг гүйцэх
Өнчирсөн сэтгэлийг үгүй хийхээр
Өвгөдийн үйлэндээ арвин шамдая даа
Өргөөний андуудтайгаа нэгдэн нягтрая даа
Ухаарч ухаажиж барахгүй
Оломгүй тэнгэрийн эрдэмдээ суралцая даа
Уйлж дуулах хорвоод
Утгаа олоё доо
Хэзээ ухаан сууна даа гэж
Хааяа өөрийгээ зэмлэх юм
Алдах тоолонд дээдсүүд минь
Алдрай үр минь гээд аргадах юм
Онох тоолонд өвгөд минь
Оломгүй хайраа илгээх юм
Балчир гэж өөрийгөө би боддогүй
Бусдаас илүү гэж бас боддогүй
Дутуугаа нөхөх андууд минь
Дэргэд байв ч ганцаар мэт сэтгэх юм
Ухааныг минь тэлэх гэж
Уужуу өвгөд минь цуг байвч ганцаар буй мэт санах юм
Элэг бүтэн эжий аавтай
Энхрий бяцхан дүүтэй
Хайраар дутаагүй билээ би
Өдөр бүр үнэтэй
Хором бүр хайран
Ухаарах цаг надад бий
Уярах хором ч гэсэн бий
Гэвч үйл гэдэг арвин юм
Хором хормоор хэмжигдэх учир би яарна
Бага багаар ч гэсэн биеэ засаж
Бяцхан бяцханaар ч гэсэн ухаараарна
Яарах сэдэл минь үүнд л байна
2013-07-04
Атгасан гар мэт АНД-ууд
Зовох цагт нөхрийн чанар танигдана
Зовлон үзэх тусам андууд нэгддэг
Зүгээр сууж үйлэнд нэгддэггүй
Зүрхээрээ холбогддог юм
Зүүд нойрондоо ч нэгнийхээ төлөө байдаг юм
Хэлэх үгсээрээ итгэлээ харуулдаг ч
Хийх үйлдэлээрээ илүүг харуулдаг юм
Өвгөдийн эртний андууд
Өнөд дуурсагдах үйлсдээ нэгдэж
Үргэлж үнэн сэтгэлээр бие биендээ дэмнэдэг байлаа
Өөр өөр зүгрүү хараад суудаггүй байсан юм
Өргөө гэртээ ч
Айл арддаа ч
Харьд ч
Гэртээ ч
Хамтаар хариуцаж
Холыг хамт туулдаг юм андууд
Алс холоос ч бие биендээ дэмнэдэг юм андууд
Зовлонтой үед
Зовлогоо ч хуваалцаж
Найртай үед
Нэг идээг ч хуваадаг юм андууд
Сэтгэлээ ч хуваалцаж
Сээр нуруугаа нийлүүлэн хамтдаа
Хамтаар хариуцах үйлэндээ ч цугтаа
Цуглах түмэнтэйгээ эвтэй
Цуцах үед хамтын дэмэндээ даваад гадаг андууд
Хатгалдах дайсан айсуй ч хамтдаа
Хар хэлэнд өртөн нүүргүй болсон ч цугтаа андууд
Андын аялгууд түмэн ард минь нэгдэж
Ашдын билэгээ хуваан хүртдэг
Араг билэгийг тэнцүүлэн
Атга нөж шиг андууд шүү
Алга урвуулахын хооронд андууд хагцдаггүй
Амь насанд тулсан ч
Алга алгаараа атган байдаг андууд
Хэн хортон ч яс хаяж дийлэмгүй шүү
Хайртай үрс минь ухаарай
Андуудын хооронд эрхий зүү ч орж дийлдэггүй юм
Алгуунд андын дэм эхэлсэн ийм учиртай
Цагыг элээсэн цаха аялуу ийм учиртай
Сударт мөнхлөгдөж шижир алтаар бичигдсэн нь ийм учигтай
Андын утгын мэдэж оюундаа шингээдээ
Атга зүрх шигээ өнөө цагийн андууд нэгэн хэмээр цохилоорой.
2013-06-30
Өвгөдөөс ирсэн хайр
Хүсэж мөрөөдөж байсан зүйлс
Хараад зорьж байсан зоригдол
Сэтгэлийн гүндээ хүлээж байсан бүхэн
Сүүн сэтгэлт андуудыг минь дагаад
Сайхан сэтгэлийг төрүүлэн
Санаа бодлыг минь өөрчилөн ирлээ
Домог туульсаас сонсож
Дэвэрч уярч байсан бүхэн өвгөдийг минь дагаад ирлээ
Зуун зуунаар дуурсагдах хайраа
Зүрхэнд өвгөдүүд минь мэдрүүллээ
Зүүд нойрондоо ч санаагүй бүхэн
Жамаараа бидэнд ирлээ
Үнэнийг мөрлөх дээдсүүд минь
Энэхэн замбдаа залрахдаа
Эрдэм мэдлэгээ сургахдаа
Эцэсгүй хайраа өглөө
Өөрт ирсэн энэ бүхэнийг алдахгүй байхыг би хүснэ
Эгэлгүй андууддаа харамгүй сэтгэлээ өгөхийн би зорино
Эрэмгий өвгөдөөсөө ирсэн шалгуур бүхнийг даван хат суухыг би хүсэв
Дайчин хатан өжий нараасаа оноосон даваа бүхнийг туулан суралцаж дэвшихийг би хүсэв
Харанхуй хар нийгэмийг дарах
Хан тэнгэртээ мэндэлсэн гэрэлт өргөөндөө дэмнэн нэгдэж
Өөрт даалгасан өвгөдийнхөө үйлийг дүүргэхийг зорив
Буруу зүгрүү зүглэхгүй
Буцах замгүй нүхэнд үнахгүй байхаар тунгаав
Зам нь зөв ч
Бариа нь буруу байхааргүйг тооцоолно
Таамагаар шийдэх эрхгүйгээр санав
Түмэн өвгөдөөсөө лавлахаа мэдэв
Ирсэн бүхнийг арвин үйлээрээ хариулж
Өгөө авааг тэнцүүлэхээр бодов
Мутарлах үгсээ ийн хүү төгсгөе
Мэдсэн сурсанаас чадахаа дамжуулна
Хэтрүүлж бичсэн бол
Хэлтрүүлж санан ухна биз ээ
2013-06-26
2013.06.26
Түмэнтэй үрсдээ
Тоотой үгсээ айлдая даа
Хоёр гаригийн өмнөөс
Харж тандах миний үйл эхэллээ
Хайрлаж энэрж байгаа үрс байвч
Хардаж сэрдэх үрс бас байна
Хорин гариг би ажна
Нэмэр тусаа үзүүлэхийг ажна
Найр тухыг чинь харна
Буйр суурыг чинь шалгая
Булайгүй үрсээ шагная
Булхайгүй хүмүүнийг зөвтгөе
Боулгайгүй үрсдээ дэмнэн
Буруу үрсийг гэсгээе
Арвин ихээр үйлэндээ орсон шүү
Арван үрсэд даалгасан шүү
Ухаант ард нь сэрэх болсоон
Урагшлан дэвжих цаг ирсээн
Нүүр нүүрээ харж
Найрлан тухлан нэгдээрэй үрс ардууд минь
Бүүвэйн дуугаар уярч
Бүтэн үйлээ таниулаарай
Хотол олноороо нэгдэж
Хамтын хүчийг мэдэрцгээгээрэй
Наран саран ээжээ хайрлан
Ухаан оюунаа тэлцгээгээрэй
Улаач үрс
Арвин их үйлэндээ
Нэг цул мэт
Нэгдэн нягтарч үйлэндээ шамд
Алунгоо эхийн сургиалаар
Атгасан гар мэт бай
Ариун тунгалаг оюунаараа
Алаг зүрхээ
Зөвийг тунгаах сэтгэлээ
Бурууг жигших ухаанаа
Үнэнийг таних мэлмийгээ
Буртагийг арилгах чадлаа
Харийг цайруулах үйлээ
Хат суусан биесээ
Хариу бүрийгээс үл эмээх зоригоо
Хүрж очих оргил өөдөө зорилгоо
Хажуу дэргэдхээ сэхээрүүлэх сэдлээ
Хамтдаа мэдсэн эрдэмээ
Өөрийн давуу чанараа
Өтгөсөөс сонссон сургиалаа
Дахин нэг харж
Дахин нэг санаж
Цэгцлэн хэдэнтээ дүгнэж
Эхэлсэн замаа хараад
Очих газраа үзээд
Явах замаа сонго
Даваатай бартаатайгаар нь хүрэх үү
Давшиж саадгүй очих уу
Ухаант өвгөдийн улаачдын шийд юм шүү
Саадтай гээд сандралгүй
Садаарна гэж эмээлгүй
Сайхан болно гэж суулгүй
Сүүдэр харанхуйд нуугдалгүй
Гэрэл гарган
Гэгээ татуул
Тэнгэр газрын дунд улаачлан яваа үрс
Тэнүүн сэтгэлтэй бай
Түрүүлж давшиж яаралгүй
Ард үлдэн суулгүй
Андуудтайгаа хамт
Ардаа дагуулаад
Ахиж дэвшин
Түмэн үйлээ дүүргээрэй
Харанхуй болдог ч
Гэрэл байдаг шүү
Гэрэл гийсэн ч сүүдэр байдаг шүү
Алдав гээд зогсолгүй
Алдаагаа засах хэрэгтэй
Арвин үйлтэнгүүд сонорд
Арван гариг ухаарай
Жаран үйлээ таниараа
Ихэнтээ үйлээ эхлэ гээд
Энд тэндээс чинь хатгаад байгааг мэдэж байна уу
Эрх ямбаа эдлэ гээгүй
Энгүй үйлээ эхлэ гээд байгаа бус уу
Ганцаар суугаад үйлээ оломгүй бол
Олон андуудтайгаа хүүрнэлдээд үз
Онцгой санагдвал тэр чинь дээ
Сонсох үрсүүд сонсоорой
Мэдэх зүйлээ мэдээрэй
Ухаарч ойлгох олон бичээсээс
Өөртөө таарсанаа олоод ухаарай
Өвгөдийн айлдсан бүхнээс
Өөрийн оюунаа тэлээрэй
Дагуулах түлхүүрээ олоод
Давуулах олноо сэрээ
Учирлах утгыг ойлгоод
Ухуулан андууддаа айлдаарай
Зөвөөр эхлэж
Эхлүүлсэнээ дуусгаж
Дуусгаад нягтлаж
Дүүрсэнээ хамгаалаарай
Мөнхийн хэлхээг ухаарсан бол
Мөрөөдөл зорилгоо мэдсэн бол
Эхлэх аргаа олоод
Эргүүлж тойруулж хараарай
2013-04-30
Цэцэн хайрхан
Манай сургуулийнхан Цэцээ гүн хайрхан руу явах болов. Манай ангийнхан гуйх нь гуйж загнах нь загнасаар намайг яваарай гэж ятгав. Бүтэнсайнд бөөлөө болох талаар зар постлогджээ. Манайхны ихэнх машины дугаар таардаггүй өдөр байсан тул явж чадсангүй. Хагассайнд Цэцээгүн рүү явахаар шийдэж өглөө эртлэн босоод юм хумаа бэлдээд хөдлөв. Энэ бичлэгийн нэр нь Цэцэн хайрхан гэсэн учир нь би цзамдаа Цэцээгүн хайрханы талаар бодож байтал хайрханы нэр Цэцээ хайрхан гэж Дээдсүүд хэлэв. Цэцээ хайрхан гэнээ гэж асуутал биш Цэцэн хайрхан гэв. Дээр үед Цэцэн хайрхан гэдэг байсан бололтой. Одоо үед Цэцээгүн нэртэй болсон биз гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
За тэгээд машин түгдэгч чих тагларсаар хийдэд ирэв. Энэ өдөр нар шараад цас орж дааруулаад бороо орж норгов хэхэ. Уулын цас хайлж шинэхэн бороо орсныг ч хэлэх үү ус урсах болов. Энэ хайрхан лустай холбоотой хайрхан бололтой мэдрэмж төрж байсан. Дээшээ оргилд нь гарахын тулд 6 км мацдаг тул уулын бэлээс нь сүү өргөн Лус Савдаг Эздээс нь өршөөл эрэв. Багштайгаа Тэргүүнд нь явсаар ашгүй нэг Цэцэн хайрханы өмнө тулж ирэв. Цааш явах гэтэл Төрийн тахилгат хэсэг үүнээс цааш явах хэрэггүй гэсэн тул тэндээ үлдээд хүмүүсийг ажихад Оргил дээр орилж чарлаад нэлээн дэггүйтэж байв. Би нэг үйлтэй бололтой миний хажууханд хавтай хад байв. Тойруулаад устай хүн амтанаас зайдуу замаас модоор таглагдаад харагдахгүй газар байв. Тэр хадан дээр Хайрхан өөд харан суухад яг нэг тухтай олбог шиг байв. Хэрэг болж юуны магад гээд хуураа авч ирсэн нь хэрэг болжээ. Эхлээд хуурдаж сүүлд нь буурлууд налан нэг үйл хийв. Нөгөө мэдэхгүй хэлээр дуулж, ярьсаар сүүлд нь ариа гэж буурлуудын захьсанаар хайж олсон ганц мөнгөн бөгжөө тайлаад шидчихэв. Энэ үйлэнд хэрэглэх байсан биз.
Дуусаад хадыг тойрсон уснаар авхуулж цүнхлүүлэв. Улаач хүний буглааг гаргахад дэм болох рашаан гэж суулд учрыг нь буурлуудаасаа мэдэж авсан.
Миний хийсэн үйлс зөв үү буруу юу гээд эргэлзээ сэтгэлийн шанлалаар дүүрсэн энэ биеийн минь тэр бугласан зүйлсийг үгүй болгож чадах болов уу гэж өөрөөсөө асуугаад тэр рашаанаас хүртэв. 2 хоног өнгөрч хичээлийн завсарлагаанаар бодно:
Юуны учир сэтгэл байнга түгшүүртэй байна вэ гэж гайхаад анхны мэдэрсэн үеэ санахад угаа аваад удаагүй мэдрэмжээ хөгжүүлж эхлэх үеэс үүсэлтэй. Цаашаа лавшруулан бодсоор ашгүй нэг хэдэн сар асуусан асуултаа олов. Хэдий би Угаа залаалаад буурлуудаа залсан ч гэсэн Ээжийн хүү Аавийн хүү нэгэн гэр бүлийн гишүүн тийм ч учраас гэрийнхэнтэйгээ холбоо харилцаагаар нэг өрх болж байгаа билээ. Зөвлөх удганы маань хэлсэн "Ар гэрийнхэн улаач хүний хамгийн том баталгаа" гэсэн үг энэ үед санаад орсоны ач. Хичнээн өөрийгөө засаад болдоггүй байсны учир бас гарч ирж байна даа. Дээдсүүд минь гэрийнхэнд засал хийсэн учраас санаа амраад мартчихжээ. Надад үүнийг сургаж мэдүүлэх гэж хэдэн сар зовоосон аж. Бас засал хийхэд ар гэрийн субэктүүдийн нөлөө их. Заслын дараа сатгэл санаа сайхан болж тодорхой нөлөө үзүүлсэн байх ёстой. Харин түүнд засал хийлгэж байгаа хүний итгэл зүтгэж хамгаас чухал. Бодох тусам Сэтгэлзүйч зөнгийн учрыг мэдэж авч байна.
Бид цаашаа улам улам хөгжин дэвшиж Гэгээрэлд зоригдох хэрэгтэй
2013-04-20
Дээдэс харь орноос нарны бөөлөө хийв
2013.04.20
Өнөөдрийн бөөлөөний зорилго улаачид
нарнаас эрчим авж бөөлөх байв. Нарны
бөөлөө 12 цагаас эхлэв. Дээдэс харь орноос биднийг удирдан явуулах аж. Түрүү
зун нарны бөөлөө хэд хэд болсонд би алдалгүй оролцдог байсан харин энэ удаагийн
бөөлөө ариа өөр болсон. Бид хэцээ дэлдэн буурлуудаа залж үйл эхлэв. Миний бүх
биеэр халуу дүүгэж Наран өжийн эрчим буурлуудынхаа эрчимийг мэдэрж баясан
бөөлөв. Нэгэн танил дээдэс залран бууж, би хэн гэдгийг нь мэдэх гэж бодлыг нь
тандан суув. Ариа гэж нарны онгод гэдэгийг нь мэдэж автал хэц хэнгэрэгээ бариад
бөөлж эхэлэв. Энэ удаа биеийн халуун илүү их нэмэгдэж байв. Буурлуудаа ундаалж
суутал Энэтхэг гэлүү нэг газраас ирсэн хүн энд тэндгүй зураг авж байгааг харав.
Буурлууд үйл хийж байгаа нь их сонин байсан бололтой.
Өвөр хангайн үйлэнд биеийн сэв
сэтгэлийн сэв хуяганы сэвгүй байх ёстой учраас буурлууд нэг мөсөн засаж байгаа
бололтой энэ биеийн минь эрчмийг нөхөөд дараа нь нэг бөөлөө хийлгүүлэв. Хийх бөөлөөнд
хэцээ дэлдэж бүжиглэх ёстой. Харин бөөлж эхлээд бүжиг хийхэд намайг юу
омогшуулах вэ? гэж бодох хэрэгтэй гэв. Би хэцээ дэлдэнгээ бодов. Өндөр
дээдсүүдийг биедээ залж их үйлийг хийх үүрэгтэй бид өвөг дээдсүүдээрээ бахархах
ёстой гэж бодтол түүнээс хүч авж чадсангүй. Заавал зөв зүйлээ бодож бахархалаа
төрүүлнэ. Эхлээд сэтгэл санааг унагаах шалгалт ирнэ шүү гэв. Цаашаа бодохдоо Бид
энэ эх орныхоо төлөө энэ Монгол түмний төлөө эх дэлхийн төлөө бүхий л зүйлийн
сайн сайхний төлөө Тэнгэрийн үйл хийж байгаа гээд бодож эхэлтэл өөрийн эрхгүй
дотроос огшоод үсэрч эргэлдээд хэцний дуу хурдсан бөөлж удалгүй ядраад ирэв.
Хэцний дуу сулартал буурлууд одоо хайр сайхан сэтгэлийг мэдэр гэв. Манай хатан
онго налж би ийнхүү бодов. Гэрлийн өргөөний ахан дүүс минь эвтэй найртай бие
биенээ гэсэн сэтгэл, өндөр дээдсүүд минь биднийг хайрлан сургаалиа айлдаж , хүн
хүнээ гэсэн сэтгэл, ээж аавийн минь үрээ гэсэн сэтгэл гээд их зүйлийг бодон
уяран бөөлөв. Өөрийгөө анзаартал урсгалд хөвж байгаа юм шиг нэгэн хэвийн найгаж
байв. Тэр үед дээдсүүд хэлэхдээ ‘хайр хүндлэл сайхан сэтгэл гэдэг
усны долгио шиг зөөлөн хувирж өөрчилөгдөхгүй хатуу ширүүн биш байдаг юм’ гэж хэлэв.
Анхны омогшилоор эрчимжих бөөлөөг дахин хийе гэж дээдсүүдээсээ гуйхад
зөвшөөрч дахин нэг бөөлөн зогсов. Энэ удаад ариа өөр өөрийгөө нээн таньж юу
хийхээ бодох ёстой учраас бас л бодов. Ард түмнээ эх дэлхийгээ аврах их үйл хийх
ёстой гэтэл бас биш бололтой. Дахин нэг удаа зөв зорилгоо тодорхойл гэв. Өндөр
дээдсүүд минь биднийхээ төлөө их үйлийг хийж бидний төлөө амь нас залуу сайхан
үеэ зориулсан түүний ачинд бид эх нутаг уул усандаа сэтгэл амар амьсгаа тэнүүн
байна. Бид харин өндөр дээдсүүдийнхээ үйлийг залгамжлаж үрсдээ сайн сайхныг
өвлүүлэн үлдээх үүрэг үйлтэй гэж бодтол сэтгэл догдлон дахин нэг бүжиглэв. За ингээд
сэтгэл санаа энэ биеэ засаж дууссан боллолтой бие минь сайхан хөнгөн ойр
орчиноо харахад сайхан тод харагдаж байв.
Тэр үйл өндөрлөж толгой онги залран ‘бодол оюунаа цэгцэл, бодол эмх
цэгцгүй байвал сэтгэлийн сэв гэгч бий болдог юм’ гэж айлдав. Энэ өдөр
дээдсүүдээсээ их зүйлийг сурж үрсээ ухааруулах нэгэн уран аргийг нь мэдрэв. Дээдсүүдийн
уран арга гэсэн зүйл санаад орчихлоо байна. Би угаа залаалахаас өмнө 3 жил
00-ын өрөө рүү гүйдэг но-той байв. Өдөр болгон тэр дундаа өдөр бүр 3 удаа 00
ордог байсан. Хамгийн сонин гайхширал төрүүлсэн явдал бол боссоны маргаашнаас
ор мөргүй алга болсон байгаа юм. Гэртээ биш гадуур өөрийнхөө үйлийг хийж байхад
гэдэс базлахыг нь яанаа. Би ингэж 3 жил дарамтанд байсан нь намайг зөв тийш нь
чиглүүлэх арга байсан бололтой.
Улаач болох ёстой хүн багаасаа
бэлтгэгддэг гэж дуулсан болохоос мэддэггүй байв. Гэтэл миний тэмцээнээр явсан
газар, дуртай зүйлс гээд л бүүр багаас минь бэлтгэж байсан гэдгийг нь мэдэв. Үүний
ачинд би зөв зүйлийг дэмждэг сайн сайхнаар хүмүүжсэн гэж бодож байна.
Багаас нь мөч бүрээр нь дараа
дараагийнх нь үйлэнд бэлддэг учраас шалгалт сорилтийг өгөн гүйцээх ёстой үйлээ
биелүүлж чадах эсэхийг нь буурлууд үздэг. Тэгэхээр аливаа сорилт тэр хүний давж
гарж дийлэх шалгалт байдаг болж таарна. Шалгалтандаа тэнцээгүй бол дахин
шалгалт авна. Бүр тэнцэхгүй бол хийх үйл нь өөр хүнд шилжинэ эсвэл дахин
бэлтгэгдэн тэр үйлээ гүйцээдэг байх. Гэхдээ тэр болгон унахгүй болохоор айх
хэрэггүй. Сайхан буурлууд байгаа болохоор шипэ авж болно сэтгэлээр дэмжүүлж
болно. Олонх дээдсүүдийн айлдсанаар энэ бол сорилт гэж зүгээр суухгүй түүнийгээ
давах чухал гэе.
Subscribe to:
Posts (Atom)