Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2013-07-06

Яарах сэдэл


Ганцаар би суухыг үл хүснэ
Гандаж бодлогшрохоос эмээнэ
Гэртээ ганцаар суухыг үл хүснэ
Гиеүүрэн дуу сонсохоос хором мөч хайран санагдана
Нас залуу цус шингэн байгаа хэдий ч
Нэг хором ч хайран байна
Үеийн балчируудаа ажихад
Үрэлгэн зантай
Үнэнийг тунгаахгүй нь харамсмаар
Үеийнх ч гэлтгүй
Үжирхэл хөгжилд автамтхай нь хэцүү
Хэн бэ би гэж
Хэд хоног тандав
Өөрийгээ таниж эхлээд
Өрөөлийг тандах болов
Өөрийгээ ойлгуулахаар зоригдвол мухардав
Өрөөлийг эхлээд ойлгохоо мэдэв
Эрхэм болсон андуудаа
Эгэлхэн даруухан гэдийг мэдэв
Хэдэн жилийн өмнө
Хамтран нөхөрлөх андгүй
Хаа ч ганцаардахгүй
Хэмээн ухаж байтал
Ганцаар байхыг үл хүсэх сэтгэлийг мэдэж
Ганц мод гал болохгүйг ухаж
Өнгөрөн одох хугацааг гүйцэх
Өнчирсөн сэтгэлийг үгүй хийхээр
Өвгөдийн үйлэндээ арвин шамдая даа
Өргөөний андуудтайгаа нэгдэн нягтрая даа
Ухаарч ухаажиж барахгүй
Оломгүй тэнгэрийн эрдэмдээ суралцая даа
Уйлж дуулах хорвоод
Утгаа олоё доо
Хэзээ ухаан сууна даа гэж
Хааяа өөрийгээ зэмлэх юм
Алдах тоолонд дээдсүүд минь
Алдрай үр минь гээд аргадах юм
Онох тоолонд өвгөд минь
Оломгүй хайраа илгээх юм
Балчир гэж өөрийгөө би боддогүй
Бусдаас илүү гэж бас боддогүй
Дутуугаа нөхөх андууд минь
Дэргэд байв ч ганцаар мэт сэтгэх юм
Ухааныг минь тэлэх гэж
Уужуу өвгөд минь цуг байвч ганцаар буй мэт санах юм
Элэг бүтэн эжий аавтай
Энхрий бяцхан дүүтэй
Хайраар дутаагүй билээ би
Өдөр бүр үнэтэй
Хором бүр хайран
Ухаарах цаг надад бий
Уярах хором ч гэсэн бий
Гэвч үйл гэдэг арвин юм
Хором хормоор хэмжигдэх учир би яарна
Бага багаар ч гэсэн биеэ засаж
Бяцхан бяцханaар ч гэсэн ухаараарна
Яарах сэдэл минь үүнд л байна