Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2014-12-14

Өөртөө хэлэе

Би шаналж суудаг нь биш.
Шантралгүй зүтгэдэг нь шүү.
Зорьсон зорилгодоо хүрээд
Зэргэлдээх матгаалд ташуурдаг нь биш.
Хамраа сөхөж хоосон хөөрдөг нь биш.
Учир зангилааг нь мэдэж
Газарт дүртэй болгоход шамддаг нь шүү.
Газарт буулгаж ирээд гандуулахгүй арчилдаг нь шүү.
Мэдлэгийн хураар тэтгэж ургуулдаг нь шүү.
Ургуулсанаа тогтоон барих андуудтай шүү би.
Үр шимийг нь хамтдаа хүртэх МОНГОЛ эр хүн юм шүү.

2014-12-14

Эр амгалан бол гэр амгалан
Эцэг буурьтай бол элэг халуун
Эр бат байвал
Эмийн заяа өндөр
Үрс олон балчир нь тавлаг
Үйлийн тодыг эр эхлүүлбээс
Үнэний замдаа бат
Эрийн заяа өндөр аваас
Эмийн заяа хамт
Хатан заяа түшвээс
Хаан заяа өндөр
Хатан заяа тулваас
Хаан заяа хат
Тулах тулгуур болвоос
Түшиг тулгуур болно.
Эр эм заяа батживаас
Үрийн заяа бат
Үрийн заяа бат болвоос
Нэгдэл бат оршино.
Үнэний замд төвөг үл болно.
Үлгэр туульсад мөнхрөн үлдэнэ.
Эрийн хиймор бадрах аваас
Эмийн заяа тогтоох нь зүй
Үрийн заяа холбох нь зүй
Эрийн хиймор гундах аваас
Эр өөрөө сэрэх зүй
Эм эрээ сэрээх зүй
Учиг эхлэх нь эрийн үүрэг
Учиг үргэлжлүүлэх нь эмийн үүрэг
Үүргийн үр дүн нь үрийн заяа
Үр дүнг өвлүүлэх нь үрийн үүрэг
Эрс нь эм шиг аваас улс мөхнө.
Эмс нь эрсдээ итгэхээ болих аваас улс үгүйрнэ.
Үрс нь үл тоогдвоос ирээдүй үгүйрнэ.
Үлгэр үл сонсвоос үнэний итгэл холдоно.
Эрс нь эрс шиг аваас улс бүрдэнэ.
Эмс нь эмс шиг аваас улс үлдэнэ.
Үрс нь үлгэрт бойжигдовоос улс үргэлжилнэ.