Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2015-01-18

Ололт зорилт

Хэзээ гэдэг хүлээлтээр дүүрэн
Хэрэгтэйгээ хийх бэлтгэлээр дүүрэн
Хэн нэгний үгээр бус
Хүсэл зорилгодоо тэмүүлэн зүглэн
Хүрэх газартаа очих гэж
Хүч нийлэх андууддаа үнэнч.
Заяа тавилангаа тосон угтаж
Замын бартааг даван туулж
Зогсохгүй ахиж тэмүүлнэ, зүглэнэ.
Өрөөлийн үгийг үнэтэйд тооцож
Үдшийн бүрийг итгэлээр гэрэлтүүлж
Урдах замаа ажин бэлтгэж
Хамтаар туулна, зүтгэнэ.
Зүрх зүрхээ олох гэж хүлээн
Замаараа алхан зорилгодоо дөхнө.
Зүглэх алсдаа хүрнэ хэмээн
Цохилох зүрхээ нэгтгэн бататгана.
Үгүй би хүлээхгүй ээ
Үгүйрэн хоосорвол яанам
Хөг аялгуугаар хорвоог чимэхдээ
Хайж эрээд олсон учир түүндээ зорино.