Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2014-10-09

Наран ургах

Ерөөл энэрэлийг түгээх наран
Ертөнц дахинд нэгэн өдөр эхлүүлэн
Илчит туяагаа илгээн илбэн
Ирэмгий зоригийн галыг бадраана.

Хайр зүрхэнд минь мэдрэгдэж
Халуу дүүгэх эрчим сэтгэлээс гарч
Энэхэн дэлхийд гэгээ нэмэн
Эрч хүчээр тэтгэн баясгана.

Өнө эртний өвгөд дээдсүүд
Өнөөдрийн наранг үрс минь үзээсэй гэж
Өөрсдийн биеэ золин байж
Өвлүүлж үлдээсэн газар дээр
Тэтгэх наран элчийг мэдэрч
Тэнхээ аван тоос хөдөлгөж явна бид
Түүгээрээ бахархаж явна бид
Түүчээгээ дамнуулан явна бид
Тэнүүн сайхнаар ургах наранг угтана бид
Түүх бүрээсээ суралцан урагшлана бид.

Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгална
Цэлгэр талаа нүдээ баясган харна
Уужуу ухаанаар эл бүгдийг учиглаж
Утга төгөлдөрөөр бодолдоо сийлнэ